Монголын нийгэм эдийн засгийн онцлох үйл явдлыг ШУУД нэрлэж байна
2013-12-28

Манай улсын эдийн засаг хүндхэн байдалтайгаар 2013 оныг угтсан. Энэ нь ч багагүй уршгийг араасаа дагуулж, гадаадын хөрөнгө оруулалт болон экспортын бууралтад нөлөөлөн, гаднаас манайд орж ирэх валютын урсгал саарахад хүрсэн юм. Үүний улмаас төгрөгийн ханш суларсан нь өнөөдөр биднийг бүсээ чангалахаас аргагүй байдалд оруулсан. Эдийн засагт тулгарсан энэ бүх хүндрэл эрх баригчдыг хөрөнгө оруулалт татах, экспортоо өсгөх, алт тушаалтыг нэмэгдүүлэх гээд валютын урсгалаа сайжруулах арга замыг хайхад хүргэсэн билээ. Товчоор хэлбэл, хожимдсон ч гэлээ алдаагаа эргэж харсан юм. Ингээд энэ онд манай улсын нийгэм, эдийн засагт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ff

Эдийн засаг хүндрэв

f

2012 оны сүүлчээс манайд эдийн засгийн хүндрэлүүд мэдрэгдэж, энэ онд хямрал хаяанд ирээд байлаа. Учир нь 2013 онд нүүрс 55 хувь, зэсийн экспорт 40 хувиар буурсан бол манайд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт /Оюутолгойгоос бусад/ 2012 онтой харьцуулахад 49 хувиар буурчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь хууль батлахдаа ирээдүйд эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг тооцоолдоггүйгээс 2006 оны “Ашигт малтмалын тухай” хуулиас эхтэй, 2009 онд батлагдсан “урт нэртэй” хуулиас үүдэлтэйгээр хөрөнгө оруулагчид манай улсаас дайжихад хүрэв. Энэ нь Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнө нь 2.5 их наяд ам.доллар байсан бол өдгөө 500 сая доллар болж, 5 дахин агшсанаас харагдаж байна.

Харин манай улсын гол экспортын бүтээгдэхүүн буурсан нь Хятадад энэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгчид олширсонтой холбоотой. 2009 онд Австралийн уурхайд үер бууж хаагдсаны улмаас Хятад улс гал алдахгүйн тулд манайхаас нүүрсийг өндөр үнээр, их хэмжээтэйгээр авч эхэлсэн. Тухайн үедээ манай улс Хятадад нүүрс экспортлогч гол орны тоонд зүй ёсоор багтаж байсан бол өнгөрсөн жилээс эхлэн энэ байр сууриа алдсаар энэ жил эхний зургаад ч багтаж чадахгүйд хүрэв. Учир нь Австралиас гадна шинээр Колумб, Мозамбек, ОХУ урд хөршид нүүрс нийлүүлж эхэлсэн. Үүний улмаас 2013 онд бидний 30 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл үгүй болж, энэ онд 20 сая тоннд ч хүрэхтэй үгүйг урагш нь гаргалаа. Энэ нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн дэд бүтцийн асуудал нь манай улсын өрсөлдөх чадварыг бууруулсаар байгаатай шууд холбоотой.

Энэ жил нүүрсний салбарт гарсан таатай мэдээллийг энэ дашрамд эргэн сануулахад, Хятадын “Шенхуа Энержи” компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг нийлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм.

ff

“Чингис” хийгээд “Самурай” бонд

f

Чингис бондыг одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах дээр арилжиж, 1.5 тэрбум ам.доллар босгосон билээ. Уг бондын зарцуулалт 2013 онд үргэлжилсэн юм.

Тухайн үед манайд орж ирэх валютын урсгал саарч эхэлсэн бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байв. Эдийн засгийн нөхцөл байдалд хүндэрч, банкуудын зээл олголт хумигдахад хүрч байсан. Яг энэ үед 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн нь оны төгсгөл гэхэд манай улсын валютын нөөцийг 54 хувиар өсгөжээ. Бондын мөнгөнөөс хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 136 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахад 200 орчим тэрбум төгрөг, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжихэд 430 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 1.1 их наяд төгрөг зарцуулжээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар гаргахаар төлөвлөөд буй “Самурай” бондыг энэ сард арилжаалах боломжтой болохыг Японы талаас баталгаажуулсан. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар Японы зах зээл дээрээс хөрөнгө босгох “Самурай” бонд нь гаргагч байгууллагын зээлжих зэрэглэлээс үл хамааран хөрөнгийн эх үүсвэрийг хямд үнээр татах чадвартай байдгаараа онцлогтой аж.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр 2013 оны 9 дүгээр сард Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад 8 тэрбум иений зээлжих эрх нээж байгаа болон Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах боломжтойгоо илэрхийлэн хамтын ажиллагааны санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан билээ.

ff

 “Монгол 93” шатахуун хэрэглэгчдэд хүрэв

f

Монгол Улсад нийтдээ 20 гаруй талбайд 16 орчим компани газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл 2013 оны 5 дугаар сарын 16-аас эхлэн Монгол газраас ундарсан газрын тосоор бүтээсэн, “Монгол 93” шатахуун хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Уг автобензинийг БНХАУ-д боловсруулж, анх сардаа 10 орчим мянган тонныг Монголд нийлүүлж байсан. Чанарын хувьд АИ-92 автобензинтэй дүйхүйц уг шатахууныг бид импортлож эхэлснээр шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байдлаа 40 орчим хувиар бууруулах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн Газрын тосны газар, Хятадын “Петро чайна интернэйшнл” компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ өсч байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн 10 дугаар сард байгуулав. Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил дууссан. Уг байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой аж. Ингэснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломж бүрдэв.

f

Ипотекийн зээлд 12106 иргэн шинээр хамрагдав

ff

Одоогоос 6 сарын өмнө иргэд 8 /±1/ орон сууцны зээлийг арилжааны банкуудаас авч эхэлсэн. Засгийн газраас орон сууцны ипотекийнзээлийн ерөнхий журмыг баталсан бол нарийвчилсан журмыг Монголбанк боловсруулсан билээ. 80 ам метрээс илүүгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломж бүрдээд зогсохгүй хуучин орон сууцны өндөр хүүтэй зээл авсан иргэд зээлийн хүүгээ ийн бууруулах таатай нөхцөл бий болов. Гэвч уг хөтөлбөр хэрэгжих сургаар л хуучин шинэ гэлтгүй орон сууцны үнэ огцом нэмэгдэж, иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Өдгөө орон сууцны үнийн өсөлт бага зэрэг саарсан ч өссөөр л байгаа.

Монголбанкны мэдээлж буйгаар уг зээлийг олгож эхэлснээс хойш буюу энэ сарын 16-ны байдлаар банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Харин өмнө олгосон ипотекийн зээлийн тухайд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Түүнчлэн энэ хөтөлбөрийн хоёрдугаар шатыг энэ онд мөн амжиж хэрэгжүүлэв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монголын ипотекийн корпораци”-ийн "МИК АКТИВ-1" тусгай зориулалтын ХХК арилжааны банкуудтай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэрээг байгуулсан юм. Ингэснээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн тогтолцоо бий болох эхлэл тавигдсан. Товчхондоо гэхэд дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдсэн. “МИК” ХХК нь эхний ээлжинд банкуудын иргэдэд олгосон 8 хувийн хүүтэй 322.9 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргах үйл ажиллагааг эхлүүллээ.

ff

Зэсийн баяжмал экспортод гарлаа

f

2013 оны 7 дугаар сарын 9-нд Оюутолгой анхны зэсийн баяжмалаа экспортлож эхэллээ. Одоогоос 3 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон “гуравдагч” хөршийн хөрөнгө оруулагчид хамтран Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байсан.  Энэ нь Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд нэгэн содон үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн бол энэ оноос зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхэлсэн нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа.

Хэдийгээр Хятадын талаас зөвшөөрөл өгөхгүй сар гаруй хугацаанд тус улсын агуулахад хадгалагдсан ч, зөвшөөрлийг олгосноор одоогийн байдлаар тус компани 70 гаруй мянган тонн баяжмалыг экспортод гаргаад байна.

ff

Төсвөөс татаастай Төрийн банк “Хадгаламж”-аар бүл нэмэв

ff

Энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монголбанк мэдэгдэл гаргаж Хадгаламж банкинд Банкны эрх хүлээн авагч томилон, Төрийн банктай нэгтгэлээ. Ийнхүү банкны системийн нийт хөрөнгийн 8 хувийг бүрдүүлэх, зах зээлийн топ 5 банкны нэг Төрийн банктай нэгдэв.

Хадгаламж банк Монгол Улсын бүх аймаг суманд нийт 503 салбар нэгжтэй, 3268 ажилтантай үйл ажиллагаа явуулж байжээ. Төв банкны мэдээлж буйгаар тус банкны санхүүгийн чадвар 2011 оноос эхлэн хүндэрсэн тул харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан дээрх шийдвэрийг гаргасан гэв. Тодруулбал, Монголбанкны Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтаар банкны алдагдал 180 тэрбум төгрөг, актив хөрөнгө нь өөрийн хөрөнгөнөөсөө 94 тэрбум төгрөгөөр дутсан учраас “Банкны тухай” хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөө алджээ. Уг үйл явдалтай холбоотойгоор 7 дугаар сарын 24-ний өдөр “Жаст” группын захирал асан Ш.Батхүү мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ Олон овоотын төслийг худалдаж авснаас болж “Хадгаламж” банкаа алдахад хүрснээ хэлсэн юм. Тодруулбал, “Ц.Мянганбаяраас Олон овоотын төслийг худалдан авахдаа хулхидуулсан” хэмээв. “Монгол газар” компани 25 тонн алттны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь болоод Ш.Батхүүгийн хувьд  бүх бизнесээ алдахад хүрчээ. Түүний хэлж буйгаар Олон овоотын алтны нөөц ердөө 4 тонн гэсэн бөгөөд энэ талаар өнөөг хүртэл дахин судалж тогтоогоогүй байна. Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, Олон овоотоо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгээд бизнесмен биш энгийн иргэн болсноо зарласан. Өдгөө тэрбээр хууль байгууллагад шалгагдан хоригдож байгаа билээ.

fff

Ц.Сэдванчигийн захиа ам.долларыг галзуурууллаа

ff

Оюутолгой баяжмалаа экспортод гаргаснаас хойш 10 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 19-ний өдөр тухайн үед “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал байсан Ц.Сэдванчиг “Рио Тинто”-д нэгэн захидал хүргүүлсэн. Уг захидалд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг Засгийн газар УИХ-аар оруулж шийдэх талаар дурджээ. Захидлын маргааш Оюутолгойн хувьцаа 10 хувиар унасан нь гадна, дотны олон хөрөнгө оруулагчийг гайхшралд оруулсан юм. Энэ үйл явдал дээр Хадгаламж банк Төрийн банктай нэгдсэн явдал нь ташуур өгч, 7 дугаар сарын сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн билээ. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол савласаар төгрөгийн ханшийг 2013 онд 20 орчим хувиар сулруулсан юм.

ff

Оюутолгойн хэлэлцээр он дамжина

ff

Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан Оюутолгой төслийн далд уурхайг хөгжүүлэх Төслийн санхүүжилтийн нөхцлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж Монгол улсын Засгийн газраас Рио Тинто компанид мэдэгдсэн билээ. Гэтэл тухайн үед УИХ-ын чуулган завсарласан учраас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдахаар байсан тул 8 дугаар сарын 12-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурлаар Оюутолгойн төслийн санхүүжилтийн асуудалд шийдэгдтэл далд уурхайн ажлыг түр зогсоох шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэртэй холбоотойгоор далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг явуулж байсан гэрээт компаниудын 2000 орчим хүн ажилгүй болоход хүрсэн.

Мөн дээр дурдсанчилан Оюутолгойгоос бусад гадны шууд хөрөнгө оруулалт буураад байсан үед манай улсын эдийн засагт маш том эрсдлийг уг шийдвэр бий болгосон. Иймээс 9 дүгээр сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу нар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай яриа хэлэлцээр хийхээр Лондонг зорисон билээ. Хэлэлцээрийн талаар Ч.Отгочулуу “Хоёр талаас шийдвэрлэх шаардлагатай төслийн хүрээнд хуримтлагдсан тодорхой асуудлуудаар нэгдсэн ойлголцолд хүрч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын тоог хоёр дахин буурууллаа. Үүнээс тодорхой асуудлыг дурдвал Оюутолгойн бүлэг ордын нөөцөд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Тодорхой лицензүүдийг Оюутолгой компанид шилжүүлэх ойлголцлыг хуулийн хүрээнд баталгаажуулах ажлыг ойрын үед хийхээр боллоо. Шийдвэрлэгдээгүй  үлдсэн асуудлаар талууд аль болох нэгдсэн ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярьж байв. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжилж буй бөгөөд өнөөг хүртэл хоёр тал бүрэн дүүрэн нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна.

Энэхүү хэлэлцээр ямар шатанд яваа талаар “Хоёр талаас тавигдсан нийт 30 асуудлаас 21 асуудлыг шийдвэрлэсэн буюу нэгдсэн ойлголцолд хүрч хаасан. Үлдсэн есөн асуудалд яриа хэлэлцээр үргэлжилж байна. Эдгээр асуудалд өндөр ач холбогдол бүхий нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал болон цаг хугацааны хувьд төслийн явцад урт хугацаанд шийдвэрлэгдэх асуудал мөн хамаарч байгаа болно” хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээлсэн юм.

ff

Гадныханд ээлтэй боллоо

ff

“Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг УИХ-ын намрын чуулганы эхэнд буюу 10 дугаар сарын 3-ны өдөр 83 хувийн саналтайгаар баталсан билээ. Энэ хуулийн нөлөөнд зарим  хуулийг хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. Хуулийн голлох үзэл баримтлал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар гэж ялгалгүйгээр хөрөнгө оруулалтын тодорхой нөхцөл тавьж /хөрөнгө оруулалтын хэмжээ болон үйл ажиллагаа явуулах салбараас шалтгаалсан/ татварын тогтворжуулалтыг хийхээр тусгасан. Ингэхдээ хөрөнгө оруулалт хийсэн бүс нутаг болон хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч татварын тогтворжуулалтын хугацааг 5-15 жилээр тогтоогоод байгаа.

Мөн тухайн өдрөө “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг УИХ баталсан. Уг хуулийг дагалдан гарах “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

Харин 11 дүгээр сарын 15-нд Монгол улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлав. 2014 оны төсвийн нийт орлого 6 их наяд 883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь, төсвийн нийт зарлага  7 их наяд, 239.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 35.6 хувь байхаар баталсан юм. Үүнийг өнгөрсөн жилийн баталсан төсөвтэй харьцуулахад арай бодит болсон хэмээн эдийн засагчид дүгнэж буй. Гэхдээ экспортын бүтээгдэхүүнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн, ам.долларын ханшийг 1382 төгрөг болгох талаар тусгасан зэрэг нь хэрэгжих боломж муутай гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм.

ff

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
irgen 2800000:
mongoliin mini gazar shoroo ed baylag an amitan urgamal us amisgalah agaar gd bvgdiig gadaadiihand bish mongol irgen mongol vndesten bidend ugch hairlaach 76 mini mongoliin irgen bid bvgd ta bvhnees guij bna suhurch guijina bas dahin guiy 100 1000 dahin guiy
2013-12-28
çî÷èí:
àëàíõóéã ñààäûã àí-ûí áàÿðàà òýìäýëýõ ãýæ çóãààëààä òººð÷ ¿õýõ ãýæ áàéõàä íü àìüä îëæ àâàðñàí øèã òîì ¿éë ÿâäàë áîëîîã¿é ñàíàãäàõ þì.
2013-12-28
irgen:
mah avligachid komunist zangaasaa salaj chdadh yom bol hogjil oirhon baina shuu?
2013-12-28