Нийслэлийн ИТХ-аас VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулах тогтоол гаргасан.
Тэгвэл маргааш тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа 12:00 цагт Тусгаар тогтнолын талбайд болно. Тус ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцох юм байна.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
а
Б.Буд