Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв
2013-12-29

Өнөөдөр 12 сарын 29-ний өдөр. 102 жилийн өмнө энэ өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулж байсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

FD

Элэг нэгт Монголчууд аа,

Энэ өдөр туурга тусгаар Монгол Улсын иргэн бүрийн, өрх бүрийн баярын өдөр билээ. 102 жилийн өмнөх энэ өдөр Монгол оронд түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон.

Түүхийн зурвас үед харийн эрхшээлд байхдаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо зүүдэлж байсан Монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг хийж, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан билээ. Тусгаар тогтнолыг бидний эцэг өвгөд сэргээн мандуулж, хайрлан хамгаалж, Монголын төлөө зүрх бүхэнд авч ирэх гэж тоолшгүй хүндийг гэтэлж, хэмжээлшгүй бэрхийг давсан юм. Тусгаар тогтнол гэдэг энэ үнэтэй үг хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжин биднийх болсон юм. Тиймээс энэ хоёрхон үгэнд эх орон өөрөө оршиж байдаг билээ.

 DS

Ард иргэд ээ,

102 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшил, бизнесийн боломж, гэгээлэг ирээдүйтэй улс орон болсон байна.

Улс оронд маань хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа ч  Монгол орон хөгжин дэвших их боломж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ үнэлшгүй өндөр үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолыг өнөөгийн бид хайрлан хамгаалж, хүндлэн дээдлэж явах учиртай. Улс оронд тусгаар тогтнолоос илүү эмзэг чухал зүйл гэж үгүй. Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм. Монгол хүн бүрийн саруул ухаан,  эрүүл мэнд, эрдэм боловсрол, хичээнгүй хөдөлмөрт  тусгаар тогтнол оршиж байдаг. Тиймээс Монгол хүн бүр хүн шиг амьдарч, Монгол орон улс шиг хөгжих нь тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх хамгийн чухал үндэс билээ.

Өнөөдөр Монгол хүн ямар байна Монголын тусгаар тогтнол яг л тийм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн зүйр үг байдаг.

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн мэнд хүргэе.

Shuud.mn
Сонин хачин
монгол цусаар буцалсан иргэн:
муу амлаад байх юу байсан юм. өмхий хужаа нарыг үй олноор нь оруулж ирж улаам цайм монголоо хөгжүүлнэ гэж худлаа ярьдаг хогийн ерөнхий сайд бид нарт мэндчилгээ дэвшүүлээд байдгийн. ичих булчирхай байдаг бол харин мэндчилгээ дэвшүүлэх биш монгол түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй ш дээ энэ алтанхуяг
2014-01-01
иргэн бм:
ийм сайхан баярын өдөр ерөнхий сайд нь мэндчилгээ дэвшүүлж байхад олиггүй юм бичиж суудаг нүүрээ нуусан өчүүхэн амьтдыг өрөвдөх юм. өшөө хорсолоо ил гараад хэлж чаадахгүй "mongolian" мэтийн бузар хүмүүс олон биш байгаасай. монголчууддаа тусгаар тогтнолын баярын мэнд хүргэж, ерөнхий сайддаа ажлын амжилт хүсье.
2013-12-29
zochin:
bid uneheer huvitai ard tumen,mongol zurh bolgonii bayariin udur, ene ih uneer oldson tusgaar togtnol, eh ornoo hurdan hugjuultsgeeye! erunhii saidad amjilt!
2013-12-29
zochin:
ta mundag eronkhii said shuu.
2013-12-29
зочин:
эрхэм танд амжилт ,хусье
2013-12-29
mongolian:
buzar baga yastan, mongoloor togloj hanahgui bna uu. bushuuhan zailj tus bol... hiij bgaa buh ajil ni ugaasaa l uvaigui, yavtsgui zuil bdag.
2013-12-29