Миний эрх чөлөөний хөтөч
2011-12-05

Онцгой өдрийн тэмдэглэл 12.00 цаг. Хамгийн эгэл хэрнээ эмзэгхэн, өвөрмөц хүмүүс бол бүсгүйчүүд. Тэгсэн хэрнээ бидэнд чадахгүй бас хийхгүй зүйл гэж үгүй. Ар гэрийнхээ амьдралыг авч явдаг аж ахуйн албаны дарга, балчир үрсээ энхрийлдэг халамжтай ээж, амраг ханиа эрхлүүлсэн үзэсгэлэнт бүсгүй. Өөрийгөө магтлаа гэж намайг битгий шүүмжлээрэй. Хүн өөрийгөө тоож, тордож бас өмгөөлөхгүй бол хэн бидний өмнөөс энэ бүхнийг хийх билээ. Тиймдээ ч би ханийнхаа хайртай гэргий нь, үрсийнхээ нөмөр нөөлөг болсон ээж нь, найз бүсгүйчүүдийнхээ итгэлт нөхөр нь байхыг хүсдэг. Гэхдээ байнга томоотой нэгэн хэвийн байх нь надад таалагддаггүй. Хааяа зүггүйтэж, машиныхаа хаазыг тултал нь гишгээд эрх чөлөө мэдрэн давхихыг ч хүснэ. Эгэл хэрнээ давтагдашгүй, өвөрмөц эмэгтэй хүн болж төрсөн би азтай. Дэгжирхэх дургүй бүсгүй хүн гэж үгүй биз ээ. Хамгийн орчин үеийн загвартай нэхий дээл, илгэн гутал, ганган цүнх, болор шигтгээтэй ээмэг зүүлт. Эмэгтэй хүн л болсон хойно бусдын хэрэглэж байгааг эдэлж, гангарахыг хүснэ. Бас машин. Орчин үед машин тансаг хэрэглээ байхаа больж, өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэхдээ би л гэрийн эзэгтэй гэсэн шиг гэр бүлийн зориулалттай данайсан машин уначихаад энд тэнд тээглэж зогсомооргүй байна. Нөгөө л дэггүй, дүрсгүй мэдрэмж, сэтгэл хөдлөл минь намайг эзэмдэж шинэ содон зүйлд үргэлж уриална.  Энэ зун би хүссэн бүхнийг минь биелүүлдэг хэрнээ хэзээ ч уйдамгүй итгэлт хүлгээ олж сонгосон. Түүнийг нэрийг Nissan march гэдэг юм. Анх түүнтэй танилцахаар Monnis дээр очихдоо гэгээлэг тод өнгө, эгдүүтэй загварлаг гадаад байдалд нь дурласан. Цасан цагаан, мөнгөлөг саарал, номин ногоон, улбар шар өнгүүд харц булааж байсан ч дэггүй хүсэл минь “улаан, улаан” гэж хатгаж, ятгасаар миний march-ийг заагаад өгчихсөн шүү. Бас хаазаа тултал нь гишгэх дуртай миний хүсэлд Nissan march яг тохирсон. Учир нь огцом хурд авалт нь бусад машинтай харицуулашгүй сайн юм билээ. Тэгээд хурдалж давхисан ч салхины исгэрээ дуулдаж, сэтгэл түгшээнэ гэж байхгүй. Бүхээгний дээвэрт бумиранг хэлбэртэй дизайн гаргаж өгсөн нь салхины исгэрэх чимээг зайлуулдаг давуу талтай. Монголчуудын олонх нь шинэ машин худалдаж авах нь хэтэрхий үнэтэй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл Монголд зарагдаж буй хамгийн хямд шинэ машины үнийн жишгийг Nissan march тогтоож чадсан юм, гайхалтай. Тэгээд ч би нэг дор бүгдийг төлчих санхүү боломж тааруу байсан учир Моннис-оос шууд лизингээр авчихлаа. 5 жилийн хугацаанд төлнө. Санхүүгийн дарамтанд орохгүйгээр л зохицуулчихсан. Тэгээд ч нөгөө моодны хувцаснаас татгалзаж чаддагүй над шиг бүсгүйчүүдийн хувьд комиссын буюу хуучин хувцастай дүйцүүлж болох “орж ирсэн” машин унана гэхэд тиймхэн. Хэн гэдэг хүний үр хаана эдэлж, хэрэглэж, хэчнээн километр замыг туулсныг нь мэдэхгүй машин авчихаад сэтгэл хангалуун байна гэж үгүй. Монголын хувцас загварын ертөнцийн ирэх оны өнгө төрхийг тодорхойлдог “Гоёл 2012” наадам арванхоёрдугаар сард болох гэж байгаа. Би л лав энэ наадмыг жилдээ нэг удаа өөртөө зав гаргаад заавал үздэг. Нөгөө л салхи шиг эрх чөлөөтэй өөрийнхөөрөө эмэгтэй байхын тулд шүү дээ. Он гарахаас өмнө ирэх жил ямар хувцас моодонд орохыг тандаж түүнд нь зохицуулж бусдаас нэг алхмын түрүүнд гишгэх нь миний хүсэл. Тэр хүслийг минь Моннис-ын хамт олон ч гэсэн таамагласан бололтой 2012 оны Nissan march-ийг аль долдугаар сард оруулаад ирсэн нь энэ юм шүү дээ. 16.30 цаг. Нөхөр маань ажил гэрийн хооронд завгүй гүйсээр миний хоёр дахь гэр болсон машинд зочлох боломж бараг байдаггүй юм. Харин хоёр хүү минь миний машины байнгын зорчигчид. Өглөө, үдшийн түгжрэлд хүүхдүүдээ цэцэрлэгээс авч харих үүрэг ихэвчлэн надад оногддог. Нас нь ойролцоо болоод ч тэр үү хөвгүүд маань хойд талын суудал дээр жинхэнэ тулаан хийнэ шүү дээ. Аз болж миний машины салон доторх зай талбай уужим, зорчиход тавлаг учраас тэдэнд зугаагаа гаргах боломж үргэлж бүрддэг юм. Түүнээс гадна Улаанбаатар хотын түгжрээтэй зам, зайгүй шахам жихцэлдэн баригдсан барилга байшингийн дунд зогсооол олж машинаа тавих амаргүйсэн. Харин хайрт Nissan march-тайгаа байхад энэ бүх асуудал “нөү проблем” болж байна. Багахан талбайд эвээ олоод эргэчихнэ. Өө би чинь тэмдэглэл бичиж суусаар хүүхдүүдээ цэцэрлэгээс авах болсноо анзаараагүй байна шүү дээ. За явлаа. Түр баяртай тэмдэглэл минь. 19.00 цаг. Хөвгүүд минь өнөөдөр зураг зурж, бас баримлын шавраар нохой хийж сурчээ. Тэднийхээ бүтээлийг эвдэлж хэмхлэлгүй гэртээ авчрахын тулд арын тээшний савандаа хийсэн. Тэгээд бас замаараа дэлгүүр орж хүнсээ авлаа. Тэр бүгдийг багааж минь багтаачихаж байгаа юм шүү.  Запас дугуйнаас гадна хэрэгцээтэй зүйлээ хийхэд хангалттай талбай байдаг нь сайхан. Овор хэмжээний хувьд адилавтар бусад брэндийн машинуудаас бүхээгний доторх зайгаараа бол хол тасархай юм. 21.00 цаг. Ойрын үед цас орж, цаг агаар хүйтэрч байгаа болохоор байрны гадна машин тавих боломжгүй болсон. Тиймээс доод давхрын дулаан гараашийг түрээслэх хэрэг гарлаа. Бүх хүн гараашт машинаа тавих гээд урьдчилан захиалсан учраас талбай байхгүй гэх юм. Харин миний Nissan march-ийг харчихаад дулаан гараашийн манаач талбай гаргаж өгөх боломжтой гэж хэллээ. Учир нь гараашийн булангийн багахан зайд багтах машин байхгүй байсан боловч миний тэрэгт л энэ боломж тохиов. Тэр ч бүү хэл бусад машины эзэдтэй хоногийн 5000 төгрөгөөр гэрээ хийж байсан манаач ах миний машиныг 2000 төгрөгөөр тавиулж байхаар болж байгаа юм. Хүслийг минь биелүүлчихээд хэтэвчин дэх мөнгийг минь хэмнэдэг болохоор нь би түүнд улам л дурлаад байх юм. Гараашийн мөнгөнөөс гадна шатахуун маш бага зарцуулдаг нь нэг давуу тал. Хотын замд 100 км-т 7 литр, шулуун замд 5 литр шатахуун зарцуулна. Ямар ч гэсэн зогсоолтой болж хүсэл мөрөөдлийн хөтөчөө тавтай амруулах боллоо. 21.30 цаг. Өнөөдөр бас нэг хөгжилтэй явдал тохиолдсоныг бичихээ мартах шахлаа. Нөхөр маань  орой их л бухимдангуй царайтай гэртээ орж ирлээ. Манай хүний машин гараашт багтаагүй учраас замын урд талд, гэрээсээ зайдуу гараашийг сонгохоос өөр аргагүй болжээ. Өглөө холоос машинаа авчирч, оройдоо алхаж харих болсондоо л бухимдсан юм байж. Бид хоёрын төмөр хүлгийн хооронд ч их ялгаа байна даа. Том машин учраас шатахуун их зарцуулна, тэгсэн хэрнээ түгжрэл дунд маневарлаад гарахад түвэгтэй. Иймэрхүү машинууд хотын замд лав тохиромжгүй санагддаг юм. Машинаа халаах гэсээр энэ хавиар нэг утаа болгож орхино. Тэгэхэд миний March "Pure drive" буюу байгальд ээлтэй  унаа шүү дээ. Шатахууныг бүрэн шатааж хэрэглэдэг тул хаягдал (утаа) багатай, зарцуулалт багатай байдаг юм. Унтах цаг боллоо. Маргааш тэмдэглэлээ үргэлжлүүлье.  Ж.Солонго  
Shuud.mn
Сонин хачин