Хүлэмжийн “Монгол”
2013-12-30

Ингээд гарчиг тавьчихаар баахан чичлэнэ. Төрд аугаа их эрх чөлөөг олгожээ бид. Манкурт боолчууд шиг хөдөлмөрлөж, зүтгээд /хөдөлмөр эрхлэгчид/ олсон бүхнээ төрдөө тушаана. Зах зээлийг төр л хянаж байна. Нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг, зах зээлийн зарчимтай төрийн тунхаглал 20-иод жилийн тоосонд замхрав шив. Үг хэлэх эрх чөлөө үлдэвч сонсдоггүй, сонсоод хүлцдэг төр нь хаа байна. Зөндөө л тунгалаг, шилэн, ухаалаг төрийн тухай ярилаа. Үр дүн нь харагдсангүй. Улам л нүсэр болсоор байна. Нүсэр болохын хэрээр буй бүхнийг хамаатуулахыг чармайна. Төр оролцдоггүй бүтээн байгуулалт гэж алга. Төр гэдэг 30 орчим мянган хүний /төрийн дээд, дунд албан тушаалтны/ эрх мэдэл болсоор удлаа. Хэн түүнд нөлөөлж чадаж байна. Тэр бүхнийг бүтээж чадна. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх “Улаан туг” гэдэгчлэн улс орны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч гэсэн санааныхаа зоргоор засч өөрчилнө. Гудамжинд 100 төгрөгийн үнэтэй бараа нь статистик мэдээгээр 50 төгрөг гээд бичигдэх жишээтэй.

1

Ганц энэ Төр ч биш, 20-иод жилийн түүхийн бүхий л Төр ийм л байж ирлээ. Ахиад л хувьсгалын тухай хүмүүс ярьж эхэллээ. Төрийн сүлд минь өршөө гэж наминчилдаг хүчтэй ард түмэн төрөөсөө татгалзахыг шаардаж эхлэв. Хүчээ бид өөрсдөдөө шингээе, та бүү гай бол гэж байна. Хумсаа нуусан муур шиг тэг тэг л гэж байна. Үр дүнг нь өнгөрсөн жилийн турш харлаа. Ашиггүйг нь мэдсээр байж хөрөнгө оруулалт хийж, өөрсдийнхөө мэдлийн аж ахуйн нэгж бүхэнд зээл өглөө. Олсон нь даанч үгүй. Шинэ он гарахын урьд ийм зүйл яримааргүй ч Төр гэдгийг төлөөлөх 30 мянган хүн өөрөө аалз болж гурван сая орчим монголчуудыг идшээ болгож байгаа юм биш үү. Асуудал ярихаар хэрүүл болгоод өнгөрүүлж байна. Уг нь төрд нийтийн эрх ашгийг хамгаалах гэсэн үүрэг л бий. Үндсэн хуульд тов тодорхой бий. Түүнийг санхүүжүүлэх нь иргэн та бид бүгдийн үүрэг. Түүнийгээ ч шударгаар эхийн ургаас дөнгөж нялхсаас авсны тагаа дэрлэн нойрсох өтөл насныхан хэнбугай нь ч татвараар төлдөг. Дээр нь татварын орлгыг бизнес эрхлэгчид нуруундаа үүрнэ. Төрөөс томорсон аж ахуйн нэжүүд, үндэстэн дамнасан корпориациудын хоорондох ашгийн төлөө тэмцэл Монголд ажиглдагдах боллоо. Мөнөөх Төр нь үүнд идэвхтэй харайлгаж явна. Төр гэдэг маань хэдхэн олигархиудын аясаар хөтлөгдсөн “утсан хүмүүс”. Төрийн ажилтан олигтой цалингүй учраас авилгалд өртдгийг бид олонтаа харсан.

1

Мөсөн уулын орой гэсэн үг. Доор нь зөндөө олон юм бий. Яагаад асуудал ингэтлээ хүндрэв. Бүхэл бүтэн механизм буруу ажиллаад байгаа хэрэг. 500 мянган төгрөгийн цалинтай хүнд хуулийн цоорхойн дагуух бүхий л эрх мэдэл байхад мөнөөх хүсэгчдээс авилгал сэмээрхэн авч өрхийн орлогоо хэд дахин давуулахыг хүсэхгүй хэн байх билээ. Хаах хуулийн хаалт алга л байна шүү дээ.

1

Хүлэмжийн “Монгол” гээд байгаагийн учир шалтгаан ердөө л энэ. Төр хүссэн ч хүсээгүй ч бүгдийг өөрийнхөө өвөрт бойжуулахыг хүсч байна. Энэ хүлэмжнээс гарсан хэн ч наранд шарлаж, бороонд шавшуулж, цасанд дарагдах болно. Өөрөөр хэлбэл, үхэл л гэсэн үг. Нэг хүлэмжинд багтаж шингэж, биесээ туулж байхаар Төр танаас бид тусгаарламаар байна. Зөвхөн боломжийг нь нээгээд өгчих. Төрийн нэрийн өмнөөс тавих тунгалаг стандартыг чинь мөрдье, ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхэм үүргээ Төр та биелүүл. Энэ алтан зарчмаа хэн нэгэн нь алдаж осолдвол хариуцлагаа бид үүрдэг шиг Төр та ч үүрэх ёстой. Асуудлын гол гарц энэ шүү дээ. Ингэж л Төрийн хүлэмжин дэх ард түмэн гэх цэцэгс эрх чөлөөгө бүрэн утгаараа олж авч чадна.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
erunhiilugchiin zub 2014.1.2oos ehlen said ih hurliin gishuudiig davhar ajil hiilgehiig buren zogsooh heregtei mun turiin nuser oron toog tsomhotgoh heregtei.ene uurchlultiig ard tumen baharhaltaigaar demjine shuu.
2014-01-01
baya:
за зөвөө гэхдээ бүгдээрээ танидаг хүн гээд огт танихгүй хүнийг төрд сонгоод бна шүү дэ жнь нөгөө гончигоо би царайг нь таних юм бна өөр юу хийдэг юм бүү мэд ард түмний амьдрал муудаж байхад хар цагаан дуугүй байх жишээтэй
2014-01-01
elbegeed ene buhen hamaagui :
elbegeed ene buhen hamaagui shdee ter duulj bayasaj bna negent husen erkh medlee absan bid huurtagsan iim huniig songoson bidnii hohi chadaj bgaa huniig yah yum.............elbegeed amlalt ene ter hamaagui ter chadaj bna gehdee burhanii umnu unenii umnu shiigdeh tsag irne ee ter ued bid hajuud ni baij chadahgui ni l haramsa;ltai elbegee yaj burhanii elchiig hoshigiruulah boloo
2013-12-31
agiimaa:
tsalin mongo ynheer haanaa ch hyrehgyi bn deer cuuj bgaa hvmvvc yu hiij bdag bn . ulciinhaa mongiig oorcdoo huvaaj idchiheed l cuuj bdag. mini hiihdiin hooliig bulaaj idej bgaatai ylgaa alga uue hyrch bn,ylanguva bolovcrol unheer dampuurch bn da . ene halaa celgee daramt hereec heterch bna. eronhiilogch ni meddeg ym bolov uu daa hoorhii.
2013-12-31
1234:
elbegee haalga ongoilgohod umhii unertej baina gesen odoo yasan dassan uu,huivaldsan u duu duulaad ehelchih chin ...
2013-12-31
зочин:
төрийн үүрэг функцийг гүйцэтгэх засаглалаас салгахгүй бол үнэхээр болохгүй болжээ ерөнхийлөгч маш зөв хэлсэн байна. 2014 01 01 -нээс эхний ээлжинд ямар боловч уих-н гишүүн сайд байхыг болиулах хэрэгтэй байна. энэ бол эхний маш зөв алхам
2013-12-31
14 onoos shineer setgej aldaagaa zasaj ehelye:
hurdan aldaaga zasahgu bol 16 ond an bolomj garahguig medmeer yum dabhar deelee tailya
2013-12-31
1234:
төр засгийн үйл ажиллагаанас иргэн бүрийн, ирээдүй хойч үеийн минь амьдралд нөлөөлдөг гэдгийг ойлгох цаг одоо болсон
2013-12-31
давхардал:
2014 оноос эхлэн хэдэн яамтай хэдэн агентлагтай засгийн газар байхыг өнөөдөр тогтоох хэрэгтэй,бялуу хүртээхийн тулд дураараа олон яам байгуулсан шинэчилэлийн гэгдэх засгийн газарын үйлдлийг зорсоохоос ,давхар дээлийг нь тайлуулахаас ажилаа өнөөдөр эхлэ
2013-12-31
hongoroi:
sain niitlel boljeeeeeeeee
2013-12-30
баагий:
хамраараа газар хатгаж ойчих нь ээ. юмны vнэ хэзээ ингэж єсєж байлаа? арай л дэндvv байна. дэлгvvр орохоос айдаг боллоо. ерєнхий сайд маань єндєг тансаг хэрэглээ гэснээс болж єндєг идэлгvй єчнєєн сар болох нь. аль хямдхан саван, аль хямдхан бок, аль хямдхан хvнс гэх мэтээр дєнгєж анхдагч хэрэгцээгээ хангаж амьдарч байна. хааяа гэр бvлээрээ гадуур хооллох, залуу хvн байна даа ганц нэг аятайхан хувцас авч ємсєх асуудал мартагдлаа. ажлынхантайгаа хааяа єдрийн хоолонд ордог байсан ч болилоо. гэрээсээ урд єдрийнхєє хоолыг авчирч идээд байгаа мєртлєє л мєнгє vлдэхгvй, цалин хvрэхээ байлаа.
2013-12-30
тб-12:
урьд нь ман-ыг засаг барьж байх үед энэ бүгд чинь байж л байсан . тэр үед чи ийм юм бичсэн бол алуулах байсан юм. за юу!!!!
2013-12-30
иргэн:
яг үнээн.
2013-12-30
монгол:
үнэхээр манай төр засаг болохоо байжээ.ийм төртэй байхад ард иргэн бид эмэр заяа үзэхгүй.бидний мөнгийг үнэгүйдүүлчихээд,үгүй сайхан байна.юу ч болоогүй гэнэ.алтанхуяг гэдэг хахуулчин бүхнийг сүйдэлж байна.
2013-12-30
irgen:
mongolynhoo tuuhiig bichij boldogui yom uu? hudlaa uls torchij eh oronch tsarailaad baih yom aa?
2013-12-30
saka:
gaihamshigtai gyaltagnasan ,dagaad shuugimaar eserguutseh ugee ulam helmeer, saihan unen ugeer duuregjee
2013-12-30
zuv bichjee :
zuv bichijee iimerhuu niitlel l ih heregtei bna daa
2013-12-30
ooooooo:
saihan niitlel bn.olon hun ingej l husdeg
2013-12-30