Өрх бүр үйлдвэрлэгч болъё
2014-01-02

Шинэ оны шинэхэн өдрүүд дулаахан өвлөөр үргэлжилж байна. Идэр хоёр ес эхэлсэн хэдий ч цас захлан ханзарч, байшингийн дээврээс цасны ус хайлан тог тог дуслах чимээ хаврын тэргүүн сарыг санагдуулна. Авто зам, гудамж шалбаагтан харлах нь шинэ оныг бус Цагаан сарыг угтаж байна уу гэлтэй. Гэхдээ л зөвхөн монголчууд бид ч бус дэлхий нийтээрээ бид шинэ оныг угтлаа.

7

2013 он монголчууд бидний хувьд өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаар дүүрэн жил байжээ. Хэдийгээр төлөвлөсөн төсөв их наядаараа тасарч тодотгол хийхэд хүргэсэн ч орлого тасалдахад чадал дутсанаас ухаан дутаагүй гэдгийг Сангийн сайд онцолж байсан. Төсөв санхүүгийн шинэчлэл хийж, төвлөрсөн төсвөөс эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хянах системд шилжүүлжээ. Ингэснээр Орон нутгийн хөгжлийн сан  байгуулж, 190 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ийнхүү аймаг, сум, багийнхаа ажилд иргэд гар бие оролцон, хуваарилагдсан төсвөөрөө хэрэгцээт бүтээн байгуулалтаа  өрнүүлж чаджээ.

Төсвийн урьдчилсан мэдээллээр өнгөрсөн онд ДНБ 11.5 хувийн өсөлттэй гарсан дүнтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 5.8 их наядад хүрч, өмнөх оныхоосоо нэг их наядаар өсч, бүтээн байгуулалтыг  9-16.3 хувиар эрчимжүүлжээ.

6

Монгол Улсын өр 8.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49.7 хувьд хүрч. Энэ нь манай улс өрийн дарамтад орох сэрэмжлүүлгийн хэмжээнд хүрсэн гэсэн үг биш, хуульд заасан хэвийн үзүүлэлттэй хэмжээнд байгаа аж. Шинэ оныг бид улсын дансандаа 16.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэйгээр угтлаа.

7

Энэ онд эдийн засгийн өсөлтийг өмнөх жилүүдээсээ илүүтэй нэмэгдүүлэхээ Засгийн газар амлаж байсан. Тэгээд ч Засгийн газар аль эрт өнгөрсөн оноос гарааны жилээ эхлүүлчихсэн. Одоо замын дундаас буцах байтугай зогсох эрхгүйгээр урагшлах тушаалтай. Өнгөрсөн онд Чингис бондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бол энэ жилээс Самурай бондыг оруулж ирэхэд  бэлэн болсон байна.

7

Энэ онд үйлдвэржилтийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар зорилт тавьсан. Ялангуяа экпортыг илүүтэй дэмжиж, тэтгэнэ гэсэн. Өвөг дээдсийн үеэсээ өрх бүр үйлдвэрлэгч байсаар ирсэн, бид. Хэрвээ энэ уламжлалаа сэргээж, өрх бүр үйлдвэрлэгч болчихвол монголчууд бид ч хямрахгүйгээр хөгжиж чадна. Цаашлаад үйлдвэрлэгч дэлхийн хөгжлийг Монголдоо авчирч чадна аа, чадна.

8

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
bayr:
orb bur uildverlegch ten baihgui.uildverleliin bodlogo gem bii
2014-01-03
bold:
altanxuag 7 bundlin dolgor emceed zeel ogch xaragdaach
2014-01-02
zochin :
naad vgiig chn ali deer ved yaridag bsn odoo hvrtel yarij l bh vum hezee ene vgend itgehee bolih vum be bvtehgvi vum yariad bh vum
2014-01-02
зочин:
өрх бүр үйлдвэрлэгч байхын тулд цахилгаанаар саадгүй хүнд сурталгүйгээр хангадаг болчихвол өрх бүр үйлдвэрлэгч болно гэсэн үгэнд жоохон ойртоно ш дэ. ядаж цахилгаанаар саадгүй хүнд сурталгүй хангадаг болчихооч.
2014-01-02
зочин :
хэзээ байхдаа жинхэнэ хийдэг нь хүртдэг байлаа долдой нар нь долоох биз ,толгойгүй юм чинь юу мэтгэх вэ
2014-01-02
setgel:
gadnii brend shutej gadag* munguu ursgasan uher mongolchuud
2014-01-02
abcd:
ehleed hunsnii gol neriin buteegdehuuniig gadnaas avahaa bolih heregtei. enees ehleh ni zov
2014-01-02
зориг:
өрх бүр 18 мод тарья ? учир нь хүн нэг насандаа амьгалах агаарыг /хүчилтөрөгчийг/ 18 ширхэг навчит мод үйлдвэрлэдэг. / 2 метрээс өндөр ургадыг нь мод, түүнээс намхан ургадагыг нь сөөг гэж нэрэлдэг/
2014-01-02