Хэнтийд хоёр үхэрт галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ
2011-01-12

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, “Баянзүрхийн Шиврийн ам” гэдэг газар нутаглаж байгаа иргэн Ш.Мөнхбатын хотонд энэ сарын 9-ны өдөр хоёр үхэр нь галзуу өвчний шинж тэмдэгээр өвчилсөн байна. Ингээд сумын малын эмч өчигдөр өдөр газар дээр нь очиж өвчилсөн байж болзошгүй хоёр үхэр, ууланд үхсэн хоёр үнэгний хамт сэг зэмийг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мэргэжлийн хүмүүс уг хот айлын малд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг явуулан, үхсэн мал амьтны сэг зэмээс дээж авч аймгийн Мал эмнэлэгийн лабораторт явуулсан байна.

Ц.Батука
Shuud.mn
Сонин хачин