Дэлхийн II дайны үеийн 1.8 тн жинтэй бөмбөгийг аюулгүй болгожээ
2011-12-05

Германы Кобленз хотын ойролцоогоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөгч онгоцны хоёр бөмбөгийг илрүүлэн аюулгүй болгожээ. Тус хотын дэргэдүүр урсдаг Рейн мөрний салбар голд усны түвшнээс дээш цухуйсан асар том хэмжээ бүхий хоёр бөмбөг байгааг хүмүүс илрүүлэн холбогдох байгууллагад ханджээ. Цагдаагийн тусгай ажилтнууд ирж шалгахад хоёр бөмбөг хоёул аюул учруулах боломжтой, цэнэгтэй хэвээр байсан аж. Тиймээс тус хотын 45000 гаруй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн ба гурван цаг гаруй мэргэжилтнүүд ажиллаж байж уг хоёр бөмбөгийг аюулгүй болгосон байна. Тус бүр нь 1.8 тонн жинтэй хоёр бөмбөгийг АНУ-ын нисэх хүчний бөмбөгдөгч онгоцноос 1943-1945 оны хооронд хаясан бөмбөг хэмээн тодорхойлжээ. Дэлбэрэлгүйгээр цэнэгээ хадгалан үлдэж ийнхүү 70 гаруй жилийн дараа аюулгүй болжээ.
Shuud.mn
Сонин хачин
Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-05
Martagdamgui saihan shine jiliin bayraa video halisand monhruulj, gaihaltai saihan torgon agshnuudaa photo halisnaa buulgamaar bnuu? Bid tanii bayriin arga hemjeend hamt oroltsoj mergejliin photo apprataar zurag awch, mergejliin video cameraar bichleg hiij uilchilne. Holbogdoh utas: 96720102, 88045009
2011-12-05