Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхлэх нь
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажил ирэх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 06-наас эхлэх гэж байна. Бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр 09 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд болно. Мөн дүүргүүдэд ажлын хэсгүүд хуралдах юм. Баянзүрх дүүргийн хувьд 15.00 цагт хуралдахаар болжээ.
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоох юм. Мөн бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ