Хөгжлийн бэрхшээлтнийг хөлдөө чирсэн хөтөлбөр
2014-01-04

"Ахмадын орон сууц" хөтөлбөр батлагдаад 7 сарын нүүр үзэж байна. Ахмадуудын эхний ээлж түрээсийн орон сууцандаа ороод эхэлсэн. Гэтэл уг орон сууцны 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдахаар хөтөлбөрт тусгагдсан ч энэ нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй аж. Учир нь тус хөтөлбөрийн журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас хол тасархай зүйл заалт маш олон оржээ.

аааааааааааааааааааааааааааа

аааааааааааа

Журамд заахдаа хөтөлбөрт хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь ганц бие, түрээс буюу хэрэглээний зардал төлөх чадвартай, сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан, улсаас орон сууц авч байгаагүй хэмээн тусгажээ. Мөн бүрдүүлэх материалд орон сууцны хэрэглээний зардлыг нөхөх чадвартайг нотолсон баримт хавсаргахыг заасан байна. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр тус хөтөлбөрт хамрагдах боломжгүй аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь халамжийн тэтгэмж болох 103600 төгрөгийг сард авдаг. Гэтэл түрээсийн байрны үнэ 150 мянган төгрөг.

аааааааааааааааааааааааааааа

ааааааааааааааааааааааа

Бодит байдалтай нийцэхгүй байгаа бас нэгэн жишээ нь "Ахмадын орон сууц" хөтөлбөрийн журамд өөрийн гэсэн өмчгүй /газар, хашаа, машин гэх мэт/ хэмээн заажээ. Гэтэл төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж барилга орон сууцны шат, явган хүний зам, нийтийн тээврээр зорчих гэх мэтчилэн наад захын асуудлыг шийдээгүй л байгаа. Иймээс тэргэнцэртэй иргэдийн хувьд л гэхэд автомашин бол зайлшгүй байх шаардлагатай хэрэглээ учраас тэд хувьдаа унаатай байсныхаа төлөө хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж байна.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндээс шалтгаалан хөдөө орон нутгаас хот бараадах нь олон байдгийн дээр орон сууцаа зараад эмчилгээндээ зарцуулсан хүмүүс ч бий. Иймд аав, ээж, хүүхдийнхээ байранд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй байдаг аж. Энэ хүмүүсийн хувьд ч түрээсийн байранд амьдрах нь мөрөөдөл болоод байна.

аааааааааааааааааааааааааааааааааххххх

Бас нэгэн жишээ бол хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл, дэд бүтэц бүрдээгүй өнөөгийн нөхцөлд албан бусаар гэр бүлийнхээ бизнест оролцдог хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй байдаг. Тэгвэл эдгээр иргэн орон сууцны хэрэглээний төлбөрөө төлөх чадвартайгаа юугаар хэрхэн нотлох вэ?

Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг мэдэхгүйгээс тэдний амьдралаас хол тасархай шийдвэр гаргасан нь эдгээр иргэдийг ахиад л нийгмийн золиос болоход хүргэж байна.

аааааааааааааааа

ххххх А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин
7 od:
arai gej ahmadiinh geheer araas n hogjliin berh*el geh yum. ene bugdiig chin zereg shiiddeg niigem ene delhiid haana ch baihgui. daraa n bariad l ogno shuu dee
2014-01-05
болдбаатар:
хби д гэж хаа хамаагүй эв эрүүл хүн орчихсон сонин тбб жишээ нь: хараагүйчүүдийн байгуулга 8000 хараагүй хүн байдаг гэж хэлдэг. энд насны доройтолоор 80 настай хараагүй хүн ордог. тэтгэвэрээ авдаг.сул хараатай, өрөөсөн нүттэй машин бариад халтуур хийдэг хүн ордог.
2014-01-05