Автозам ашигласны хураамжийг авч эхэлжээ
2014-01-05

НИТХ-ын тогтоолоор "Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам"-ыг баталсан билээ. Уг журамд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан юм. Энэхүү журам энэ оны анхны өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Иймээс нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь авто зам ашигласны хураамжаа тухайн жилийн наймдугаар сарын 20-нд нийслэлийн замын санд төлөх ёстой юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
ОЧИР:
МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШАЛТГААНЫГ ЗАМААС НЬ ОЛЖ ТОГТООДОГ ОЛОН УЛСЫН ШУДАРГА ХУУЛЬ ДҮРМИЙГ 32 ЖИЛ УЛАНДАА ГИШГЭЖ ИРЛЭЭ, ТӨСВИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛЖ ИДЭЖ ТАРЬСАН ГАЙГАА АРД ТҮМЭНДЭЭ ЗАХИРГААДАЖ БОРООХОЙДОЖ ҮҮРҮҮЛДЭГ ГАЖ ТОГТОЛЦООНООС БОЛЖ МОНГОЛЫН ЗАМ ЯМАР Ч ЭЗЭНГҮЙ ЗҮГЭЭР Л ЭРХ БАРИГЧДЫН МӨНГӨ ИДДЭГ ТАЛБАР БОЛСОН, ҮҮНЭЭС БОЛЖ НИЙТ ЗАМ БҮХЛЭЭРЭЭ ЧАНАРГҮЙ БОХИРДОЛТОЙ ЭВДЭРЧ ГЭМТСЭН АШИГЛАХ АРАГГҮЙ ТАМЫН ЗАМ БОЛСОН, ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ ЭНЭ ТАМЫН ЗАМААСАА АРД ТҮМЭН ТАТВАРАА ТӨЛЧХӨӨД БАЙХАД ЗАМ АШНИЛСАНЫ ГЭЖ ХУРААМЖ НЭМЖ АВДАГ, ЗӨРЧИЛ ГАРГАЛАА ГЭЖ ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ШИЙТГЭДЭГ, ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭР ЯЛЛАЖ ОЛОН АРВАН ЖИЛЭЭР ШОРОНД ХАТААДАГ, ИЙМ АЙМШИГТ КОММУНИСТ ДАРЛАЛ МӨЛЖЛӨГ ХОЙД СОЛОНГОСТ Ч БАЙХГҮЙ ХАРИН АРДЧИЛСАН МОНГОЛД БОДИТООРОО БАЙНА АЙМШИГТАЙ
2022-10-31
иргэн:
зам ашгилсаны төлбөр аваад байна зам ердөө сайжрахгүй байгаа нь хачирхалтай юм төлбөрөө ч өгөөөд аштайаөн замаар явмаар байна манай зам даанч муу байна шүү хамаг машин эвдэж гүйцлээ
2014-01-06