Жастин Бибер: Селена хонгор минь надтай гэрлээч
Өнгөрсөн долоо хоногоос эргэн нийлснээ фэнүүддээ дуулгасан 19 настай Жастин Бибер, 21 настай Селена Гомез нар тун аз жаргалтай байгаа гэнэ. Тэд Жастины гэрийн ойролцоо “Калабасас”-аар хамт аялаж байхдаа зурагчдын дуранд өртсөн бол хамтдаа байгаа романтик зургаа Жастин “Twitter” хуудсандаа байршуулж, зургийнхаа дор “Селена хонгор минь надтай гэрлээч” хэмээн бичсэн байжээ.
1
Жастины хэвлэлийн төлөөлөгч “Тэр хоёр одоо нас биед хүрсэн хос, тэд гэрлэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Нэг л өдөр гэрлэх талаар яриад эхэлбэл бид яаж ч чадахгүй. Энэ байдлаараа хуримын зар дэлхий нийтэд тун удахгүй түгж магадгүй” гэж ярьжээ. Тус мэдэгдлийн дараа Селена Гомез найз охиныхоо хамтаар дэлгүүр хэсч, нэлээдгүй хувцас худалдан авч, Жастины гэрт ирсэн нь тэднийг хамт амьдрах болсныг баталлаа гэж “Dailymail.com” мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ