Радио ашигласны төлбөрийг зогсоогоогүй гэв
2014-01-06

ШӨХТГ-аас өнгөрсөн оны 11-р сард Радио ашигласны төлбөрийг зогсоох шийдвэр гаргасан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл “Хотын шугамын радоигийн алба”-наас дээрх мэдээллийг ташаа хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, “Хотын шугамын радиогийн алба”-наас “Манайх ийм мэдээлэл өгөөгүй гэнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зайлшгүй тохиолдолд радиогийн төлбөрөөс хөнгөлдөг. Түүнээс биш радиогийн шугамтай айл бүр төлбөрөө төлнө” гэжээ.

Ямартаа ч, 2001 оноос эхлэн “Монголын цахилгаан холбоо” компанийн захирлын 62 тоот тушаалын дагуу радионы шугамтай айл өрх бүрээс ашигладаг эсэхээс үл хамааран 330 төгрөгийн төлбөрийг байрны мөнгөтэй хамтатган авч эхэлжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголын олон нийтийн радио телевизийн хуулийн дагуу бүгд энэ мөнгөө төлөх ёстой шүү дээ.
2014-01-06
naran:
orchin ued ene mongol tv iin 1100togrog gej umiig boliochee bairnii mongon deer hucheer avah um bolimoor um aa
2014-01-06