Хямд үнэтэй мах худалдаанд гарна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах болсон. “Саян-Уул” ХХК-ийн гаргасан энэхүү санал санаачилгыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан долоон түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, СХД Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлуулах аж. Эдгээр цэгт үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар иргэдэд худалдаалах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ