“Самурай” бондын мөнгө Хөгжлийн банкны дансанд оржээ
Япон улсын зах зээл дээр “Самурай” бондын эхний ээлжийг арилжаалаад байгаа. Оны өмнө салбарын сайд тус бондын мөнгө энэ долоо хоногт манай дансанд орох талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ долоо хоногийн даваа гарагт Хөгжлийн банкинд 24 тэрбум 250 сая иенийн “Самурай” бондын орлого орж ирсэн байна. Энэ нь өнөөгийн ханшаар 322 сая 354 мянган ам.доллартай тэмцэх юм.
Өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улс 600 сая ам.доллар буюу 290 сая иентэй тэнцэх самурай бондыг 1.52 хувийн хүүтэй зах зээлд гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс Хөгжлийн банкинд орж ирсэн дээрх орлого “Самурай” бондын хамгийн эхний арилжааны өртөг байж болох талтай. Энэ талаар холбогдох албаныхан одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ