Хил хамгаалах асуудлаар зөвлөлдөв
2014-01-11

“Улсын хил хамгаалалтад орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо” зөвлөгөөн өнөөдөр ХХЕГ-т боллоо. Тус зөвлөгөөний зорилго  нь хил хамгаалах байгууллага, хилийн аймгуудын удирдлагын харилцан ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах гэрээг баталгаажуулах аж. Зөвлөгөөний хүрээнд хил хамгаалах байгууллагыг танилцуулахаас гадна хилийн аймгуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн зөвлөгөөнд оролцогчид улсын хилийн хамгаалалтад ашиглаж буй техник, тусгай хэрэгсэл болон Хилийн түүхийн музей, Улсын хил хамгаалалтын шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

өөөөө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
mongol tsus chingsiinh:
hiliin chiident erguul
2014-01-11