
Зодог тайлж, бөхийн ногоон дэвжээгээ орхисноос хойш авгай хүүхний асуудалд ихээр холбогдох болсон Даян аварга А.Сүхбат саяхан хэнз үрийн зулай үнэрлэжээ. Анхны гэргий Б.Баясгалангаас өрх тусгаарлан дуучин Т.Ариунаагийн гэрийн үйлчлэгч бүсгүйтэй дотноссон тэрээр тун удалгүй хүүхэдтэй болсон билээ. Гэтэл саяханаас даян аваргыг МУИС-ийн оюутан Гармаа хэмээх бүсгүйтэй учир ургуулж ойр ойрхон болзох болсон төдийгүй Гармаа бүсгүйг бие давхар хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл Даян аварга маань тавхан хоногийн өмнө хэнз үрийн зулай үнэрлэж шинэ хүнтэйгээ нялхамсаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ