Дэниел Рэдклифф: “Google”-ээс өөрийгөө хайна гэдэг бол гаж үйлдэл
2014-01-14

Их Британийн алдартай зохиолч эмэгтэй Жоан Кэтлин Роулингийн зохиолоор бүтээсэн шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал киноны гол дүрийг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Дэниел Рэдклиффээс “Vogue сэтгүүл ярилцлага авчээ.

.

-2014 он айлчлаад хэдэн долоо хоног өнгөрлөө. Та энэ жил Сантагаас юу хүсэв?

-Жинхэнэ хайр.

_

-Одоо хүртэл жинхэнэ хайртайгаа учраагүй гэж үү?

-Би учирсан гэж бодсон ч тэд бүгд Дэниэл Рэдклифф гэх залууд биш 10 жилийн турш дэлгэцэнд амьдарсан Харри Поттер гэх шидтэн залууд дурласан байжээ. Тэгэхээр хоёр ертөнцөд амьдрах надад таалагдаагүй учир би тэднээс зайгаа барьж эхэлсэн.

.

-Нэг зүйл их сонин байна. Та олны танил нэртэй болчихсон хүн. Гэтэл гэгээн цагаан өдөр баар хэсээд явах юм. Паппарацуудаас эмээхгүй байна уу?

-Та битгий тэгэж их хөөргөөд бай л даа. Бейсболын малгай өмсөөд, хар шил зүүгээд л урагшаа. Тэгсэн байхад намайг хэн ч танихгүй, мэдэхгүй. Энд намайг байгааг мэдэхгүй. Бурханы авралаар тэд гэрийн минь үүдээр эргэлдээд байдаггүй. Тэгэх угаасаа хориотой л доо. Яагаад гэвэл би бол ууртай эр.

.

-Ээ бурхан минь би энэ бүхэнд итгэж чадахгүй байна. Харри Поттер цуврал дуусчихлаа. Танд ямар байна?

-Мэдээж би өөрийнхөө хоёр дахь биенээсээ салах ямар л олигтой байхав. Тэр чинь бас “би” байхгүй юу. Миний хүүхэд нас үндсэндээ тэр нэрээр л өнгөрчихлөө. Эмма Уотсон, Руперт Грин хоёртой байхад надад айх зүйл байдаггүй байсан. Тэдэнтэй байхад яг л шинэ ном уншиж, шинэ кино үзэж шинэ адал явдалтай учирч байгаа мэт л байдаг байлаа.

.

-Та саяхан нэг жүжиг дээр олны өмнө нүцгэн гараад ирсэн. Тэр үед хүүхдүүд зөндөө байсан шүү дээ?

-Шаардах юу байхав. Тэгэх хэрэгтэй болоод л тэгсэн. Миний үүрэг байсан юм аа. Яахав, жаахан эвгүй л юм билээ. Гэхдээ нэг, хоёр, гурван үг хэлсний дараа бие жаахан тавирч байна лээ.

6

-Охидтой ч бас тэгэж зоригтой харьцана биз?

-Үнэндээ бол тайз, амьдрал хоёр өөр зүйл. Алдар нэрд гарч яваа өсвөр насны нэгнээс охидын талаар асуухаар тэд ичээд хариулж ядаад байдаг. Миний хувьд бол тэр талаар харин ч ярьж хэлж, магтах нэгийг нь магтаад өгөх хэрэгтэй гэж боддог.

6

-Таны сүүлд тоглосон шинэ кино юуны тухай кино юм бэ?

-Итгэл үнэмшлийн тухай. Өөрөөр хэлбэл, хүмүүс бие биедээ ямар хэмжээнд хүртэл итгэж болох тухай. Дамблдорт итгэх итгэлээ Харри алдаж, сэтгэл нь хоёрдож эхэлдэг. Харин Рон, Гермион хоёр Харрид итгэхээ больдог. Тэгээд Харри эрх барих сүүлийн өдрүүдээ өнгөрүүлж буй Ромын эзэн хаантай адилхан болдог. Түүнд ихэрхэг, бардам зан байгааг би үргэлж мэдэрч байсан. Хичнээн хэрэгтэй байсан ч бусдаас тусламж гуйгаад байдаггүй Тэгснээрээ үүрэг даалгавраа биелүүлэх замдаа саадтай учирдаг.

6

-Энэ чинь Харри Потерийн төгсгөлийн анги биш үү?

-Мэдчихсэн үү. Би уг нь таныг төөрөгдүүлмээр санагдсан юм. Яагаад гэвэл та намайг тольдоод байгаа юм шиг миний талаар мэдэх юм. Тиймээ би Харри Потерийн төгсгөлийн ангийн дараа хоёр киноны санал авсан. Киноны талаар  бага зэрэг нууцалмаар байна.

6

-Та “Бизнест хэрхэн амжилт олох вэ” мюзиклд тоглосон. Цаашид үргэлжлүүлээд  мюзиклд тоглох юм уу?

-Тэгнэ. Миний дуртай мюзикл, би их баяртай байгаа. Би чармайж ажиллах болно. /Инээв./ Дуулах талаар санаа нэг их зовохгүй байна. Дуулах дуртай, аль дээрээс л дуулж байгаа. Харин бүжиглэх талаар гэвэл ёстой туршлагагүй. Гэхдээ одоо долоо хоногт дунджаар есөн цаг бүжгээр хичээллэж байна. Тиймээс хэрэв бүтэлгүйтвэл, шалтгаан нь миний хичээл зүтгэл дутсаных лав биш.

.

-Яагаад заавал мюзиклыг сонгов оо?

-Намайг “Эквус” бүжгийн жүжигт тоглож байхад “Бизнест хэрхэн амжилт олох вэ” мюзиклын продюсер Нил Мерон, Крэйг Зэдан хоёр тайзны ард надтай уулзаж, “Чи бүр дуулдаг юм уу” гэж дуу алдацгааж байсан. “Бүжгийн жүжигт дуулсан “Milky Bar” чихрийн сурталчилгааны дууг та нарт дуулж өгч чадна шүү” гэж тэдэнд хэлж билээ. Тэгээд тэд мюзиклд тоглооч гэсэн саналыг надад тавьсан. Миний дараагийн алхам мюзикл байна гэж бодохоор би эхлээд өөртөө нэг их итгэлтэй байгаагүй. Гэхдээ продюсерууд надаас их гуйсан шүү. Миний үеийн жүжигчин энэ дүрд дараа нь тоглоно гэж бодохгүй байна. Энэ л миний сэтгэлийг их хөдөлгөж байгаа юм. Энэ дүрд 30 гаруй хүн тоглоно. Гэхдээ хэзээ нэгэн цагт уг дүрийг миний үеийн хэн нэгэн бүтээх аваас залуу насны хэт шохоорхол л гэх байх.

6

-Харригийн бага, идэр насны найзууд Руперт, Эмма та гурав бас маш хурдан амжилтад хүрсэн шүү. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Биднийг том үсрэлт хийгээдэх гээгүй. Харин ч эсрэгээр, биднийг жүжигчний хувиар сүүлийн 2-3 жил хийхээр бэлтгэж байсан. Тэд угаасаа энэхүү цувралыг амжилтад хүрэхийг мэдэрч байсан.

_

-Эмматай үерхэж байсан билүү. Яагаад салсан юм бэ?

-Би тэрэнд сайн байгаагүй, зүгээр л дасчихсан гэж болохоор.

_

-Та өөрийнхөө талаар “Google”-ээс уншиж байсан уу?

-14-15 настай байхдаа орж үзэж байлаа. Миний үзэх дуртай, Британийн “The Thick of It” инээдмийн цуврал кинонд: “Google”-ээс өөрийгөө хайна гэдэг бол чамайг тэнэг гэж ярилцаж буй хүмүүст өрөөний хаалгыг онгойлгохтой адил” гэж хэлдэг. Энэ бол гаж хүсэл гэж би бодож байна. Өөрийнхөө тухай сайхан юм сонсоно гэж найдаж буй бол тийм биш. 19 сайн сайхан сэтгэгдлийн сүүлд ганц муу тэмдэглэл байж гэж бодъё. Сүүлийнх нь л чамайг дотроос чинь зулгаана шүү дээ. Тиймээс би “Google”-ээс өөрийнхөө тухай уншмааргүй байна. Би оддын өвчин тусаагүй, Харри Поттерын ачаар л намайг хүндэтгэж байгаа гэдгийг хэзээ ч мартахгүй. Энэ дүрийг бүтээсэн ямар ч жүжигчин жилийн нэлээд хэдэн долоо хоногт нь олны анхаарлын төвд байна. Энэ дүрийг авсан нь л миний хувьд их азтай хэрэг. Би хийж буй ажилдаа дуртай, гэхдээ үргэлж Харри Поттер болж харагдмааргүй байна.

.

-Харри Поттер хичнээн шүтэн бишрэгчтэйг та төсөөлж байна уу?

-Харри Поттерыг шүтэн бишрэгчдийг “Оддын дайн”-ы шүтэн бишрэгчидтэй үнэнч байдлаар нь харьцуулж болох юм. Тэд эхлээд номын, дараа нь киноны шүтэн бишрэгч нь болсон.

_

-Шүтэн бишрэгчдээс аль улсынх нь хамгийн идэвхтэй байдаг вэ?

-Япон гэж бодож байна. Японд 13 настайдаа очиход нисэх буудалд 5000 хүн хүндэтгэлтэйгээр угтсан. Японд би яг л “Битлз”-ийн гишүүн шиг л байсан. /Инээв./ Намайг хараад нэг охин ухаан алдаад уначихсан шүү.

_

-Өөрийгөө дэлгэцнээс харах дуртай юу?

-Сонгодог асуулт байна. Харамсалтай нь үгүй, дэлгэцэнээс өөрийгөө харахад ер нь л хачин санагддаг. Гэхдээ үүнийг би хийсэн юм шүү гэсэн бодол өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Тиймээ, би мундаг шүү /Инээв/.

,

-Та ямар үйлдэл хийхээрээ өөрийнхөөрөө байдаг вэ?

-Би одоо ч их идэвхтэй хэвээрээ. Надад хангалттай эрч хүч бий. Өөрчлөгдсөн цорын ганц зүйл бол энэ их эрч хүчээ дөрөвхөн цагийн дотор шатаачихалгүй бүх л өдрийн турш илүү ухаалгаар хуваарилах арга боловсруулсанд л байх. Гэхдээ урьдынх шигээ байна гэдэг гайхалтай. Би урьдынхаасаа илүү сониуч болсон байх. Сониуч байх нь хүний хамгийн гайхалтай чанар шүү. Би одоо ч 11 настай байсан шигээ зураг авалтын талбайд гарахдаа бишрэн зүрхшээдэг хэвээрээ.

_

-Эмма Уотсон их сургуульд сурч байна, харин та сурах уу?

-Үгүй л болов уу. Би зүгээр ажлаа л хийе. Нээрээ, Эмма бид гурваас хамгийн ухаантай нь биднээс хамаагүй сайн сурч байгаа. Руперт бид хоёрт их сургуулийн амьдрал тохирно гэж бодохгүй байна. Үнэнийг хэлэхэд, сургуульд сурч байхад надад их хэцүү байсан. Олон хичээл дээр сайн дүнтэй байсан. Гэхдээ жүжгийн сургуулилтад гарсан учраас, сургуулиасаа гарсан. Яг үнэндээ, хэрвээ чи өөрт сонирхолтой зүйлийг олсон бол түүнийгээ л амьдралд дээр биелүүлэх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Жүжиглэх нь миний ажил юм уу даа. Үүндээ л анхаарч, эцсийг нь үзэх бодолтой байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин