10.000 оюутан зуны амралтаараа ажил хийх боломж бүрдэв
2014-01-14

Монголчууд гурван сая дахь иргэнээ тун удахгүй хүлээж авна. Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны хоёрдугаар улирлын эхээр төрөх юм. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай гэж үзэж буй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар энэ оны эхний хуралдаанаараа Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахаар энэ ажлыг зохион байгуулах комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах, гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд 2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад байгаа.

6

Монголчууд олуулаа болж байгаа энэ түүхэн үйл явдлыг бэлгэшээж төр засаг ийм шийдвэр гаргасанд иргэд ч талархан хүлээн авсан. Харин саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг бий. Тэдэнд зориулсан цэцэрлэг, сургууль хэр хүртээмжтэй вэ гэдгийг одооноос бодох ёстой. Тэгвэл Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст чиглэсэн олон ажлыг Шинэчлэлийн Засгийн газар энэ жил эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, энэ оны ажлын төлөвлөгөөндөө шинээр 80 сургууль, 85 цэцэрлэг барьж ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулж, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна багш мэргэжлээр төгссөн залуу боловсон хүчнүүдийг ажлын байраар хангах том алхам болно гэж үзэж байна.

6

Шинэчлэлийн Засгийн газар хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх үүднээс “Авьяас”, “Ном”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрүүдийг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн. 2014 онд ч мөн эдгээр хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн хүүхэд бүрт сар бүр өгдөг 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон билээ. 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриатайгаар угтаж буй, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар оюутан залууст чиглэсэн нэг томоохон ажлыг энэ онд хэрэгжүүлэхээр болсон нь оюутны цагийн ажил, оюутнууд зуны амралтаараа ажил хийж, орлого олох боломжийг нь бүрдүүлсэн ажлын байр олноор нь бий болгох явдал юм. 2011 онд 1500 оюутан хөдөлмөр эрхэлж байсан бол энэ онд 10 мянган оюутанд ажил хийж орлого олох боломж олгохоор Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Мөн ид ажиллах насны буюу 24-өөс дээш насны мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх зорилт тавьсан нь ажилгүйдлийг 7000-аар бууруулах, шинээр ажлын байр бий болох олон эерэг талтай юм.

 6

 Г.ТЭРГЭЛ

Shuud.mn
Сонин хачин