"Урт цагаан"-ы урд авто зогсоолтой болно
2014-01-15

 

Сар шинийн баярыг угтсан арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжаар Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, автомашины түр зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс” Урт цагааны урд талбайг чөлөөлөн 60-80 машины зогсоол шинээр байгуулах ажлыг эхлүүлжээ. Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдгаас байнга түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөргийн замтай холбосон 2 урсгалтай автозамтай болохоор төлөвлөж байгаа аж.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
.....:
тугжрэлийг хувиар бууруулдаггуй юм тэнэгуудээ. коффицентээр буудаг юм.
2014-01-15
зочин:
хурдан замаа бариач ямар олон жил ярьлаа. архичихд_ эрээний бараа зардаг газар
2014-01-15
news:
www.24news.mn
2014-01-15
болио:
ямар тэнэгийнх нь толгойд урт цагааны өмнөх зайд 4 эгнээ бас дундаа машины зогсоолтойгоо багтана гэж ордог байнаа??? эсвэл 4 эгнээ дугуйны зам яриад байгаа юм уу??? зураг дээр 4 эгнээ гээд биччихсэн байх юм???
2014-01-15