“J-800T” маркийн автобус үйлдвэрлэж байна
2014-01-15

Монголын анхны автобусны үйлдвэр энэ сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ. Өнгөрөгч онд “Номин Холдинг”  ХХК  автомашин үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээний ажиллагааг  өргөжүүлэн, үйлдвэрлэлийн шат хүртэл тэлж машины үйлдвэрлэлийн “Эколог бус” ХХК байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа аж.

Үүний үйлдвэрлэлийн явцтай өнгөрөгч оны сүүлээр буюу 12-р сарын 03-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл очиж танилцсан байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрт  J-800 загварын дараачийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандартай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхэлжээ.

Энэхүү автобус нь одоогийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас үндэсний үйлдвэрт хийгдсэн, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, олон улсын стандартын шаардлага хангасан, тохилог, манай орны уур амьсгалын нөхцөлд нийцсэн зэрэг давуу талтай гэж үзэж буй юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
андуурал:
угсарсан гээ гадаадад угсарсан үйлдвэрлэсэн 2 нь өөр бичлэгтэй байдаг юмаа
2014-01-15
гадаад:
гадаад орнууд ч гэсэн угсараад л үйлдвэрлэсэн гэдэг тул үйлдвэрлэсэн гэдэг нь зөв байхаа. сайн мэдээ байна. бид чаднаа
2014-01-15
batmunkh:
sain bna uls ex oron maani xogjij bna udaxgvi mashin xiix bailgvi amjilt xvsie
2014-01-15
anasakasan:
үйлдвэрлэсэн биш, угсарсан гэж бичээч
2014-01-15
б.буд:
яагаад монголд үйлдвэрлсэн автобуус гадаадын оронд экспортолж болохгүй гэж вэ?
2014-01-15
fr-aas:
yamar saihan medee ve.sain uzemjtei,chanartai hiigeerei.
2014-01-15