Мэдээллийн технологийн салбарынхан чуулж байна
2014-01-15

"Эрх зүйн шинэчлэл-2014" чуулганыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас  Төрийн ордонд зохион байгуулж байна.   Чуулга уулзалтыг нээж  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ:

_ -Төрийн үйлчилгээг ухаалаг болгоход  мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны  салбарынхан эрх зүйн шинэчлэлийг хийхээс гадна иргэддээ хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд хийх ажил их байна. Жишээ нь,  Нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч үйлчилгээний төлбөрөө цахимаар хийдэг болоход технологийн давуу талыг нэвтрүүлэх шаардлагатай.  Орон нутаг дахь интернэтийн үйлчилгээний төлбөрийг гурав дахин бууруулсан ч хурд орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгаа. Иймээс интернэтийн хурдыг илүү сайжруулах талд ажиллах нь чухал байна гэлээ.

_

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрынхан энэ онд телевизүүдийн цацалтыг тоон системд шилжүүлэх аж. Үүнтэй  холбогдуулж иргэд телевизээ солих шаардлагатай болох уу гэх асуултыг түгээмэл тавих болжээ. Гэвч шинээр телевиз худалдан авах шаардлагагүй, төхөөрөмж суурилуулснаар асуудал шийдэгдэх юм байна.  Түүнчлэн энэ онд телевизүүдийг агуулгаар нь төрөлжүүлэх гэнэ.

Монголын цахилгаан холбоо төрийн өмчит компанийн хувьд интернэт хүн бүрт хүртээмжтэй, айл бүрт очсон байх зорилт руу бодлого тавин ажиллаж байгааг энэ үеэр тус компанийн захирал хэлсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин