Олон улсын аргачлалыг нэвтрүүлэх нь сэдэвт сургалт болж байна
2011-12-05

“Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулах аргазүй ба газрын доройтлыг үнэлэхэд олон улсын аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Аймгуудын БОАЖГ, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөл оролцож, орон нутгийн онцлогтоо тохирсон цөлжилттэй тэмцэх бодлого боловсруулах аргазүйд суралцаж байна. 2010 онд Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010-2020 онд хэрэгжүүлнэ. Тус үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутаг бүрийн газрын доройтлын онцлог шинж, хурдац зэрэгт үндэслэн аймгуудын “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр” боловсруулж байгаа юм.  Аймгууд дэд хөтөлбөрөө боловсруулж дуусч байгаа тул энэ удаагийн уулзалтаар хөтөлбөр боловсруулахад тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар голчлон хэлэлцэнэ. Үүнээс гадна газрын доройтлыг үнэлэх олон улсын арга зүй нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнийг нэвтрүүлж буй туршлагын талаарх мэдээ, мэдээллээр орон нутгийнхныг хангах юм. Сургалтыг БОАЖЯ, Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо, НҮБХХ-ийн Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл, МБМХ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж байна. Бүлгээр ажиллан дадлагажих сургалт 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд БОАЖЯ-ны “Хаан”, “Говь” танхимуудад үргэлжилнэ.          
Shuud.mn
Сонин хачин
Your anwesr was just what I needed. It's made my day!
2011-12-30