Самбо бөхийн УАШТ үргэлжилж байна
2014-01-16

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Тэмцээн спорт ба байлдааны самбо гэсэн төрлөөр болно. Спорт самбо бөхийн  төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд хүч үзэж байгаа юм. Харин байлдааны самбогийн төрөлд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд өрсөлдөх аж.

Тэмцээн маргааш өндөрлөх ба шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин