ХААН Банк “Хөдөлгөөнт тооцооны төв”-ийг Монголд анхлан нэвтрүүллээ
2014-01-17

ХААН Банк Монгол улсад анх удаа Хөдөлгөөнт Тооцооны Төв буюу хөдөлгөөнт банкыг нэвтрүүллээ. Шинээр нэвтрүүлж буй  хөдөлгөөнт банк нь аюулгүй байдлыг бүрэн хангасан явуулын машинд байрлаж, банкны иж бүрэн үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай бөгөөд зээлээс бусад банкны үйлчилгээг үзүүлэх юм байна.

7

“Хөдөлгөөнт тооцооны төв”-ийн зорилго нь банкны салбар, нэгж байрладаггүй хүн ам ихээр төвлөрсөн дүүрэг хороолол, баяр наадмын талбай, томоохон худалдаа үйлчилгээний төв болон байгууллагуудын гадна талбайд зорьж очин банкны үйлчилгээг үзүүлэх юм. Нийслэл хотын хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын гадна талбайд болсон хөдөлгөөнт тооцооны төвийн нээлтэнд ХААН Банкны Гүйцэтгэх Захирал Норихико Като, Улаанбаатарын иргэдийн банк хариуцсан захирал Т.Жавхлан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

6

ХААН Банк Монголын банк санхүүгийн салбарт олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, анхдагч гэсэн тодотголын эзэн болдог. Тухайлбал, хөдөлгөөнт АТМ-ыг Монголын банкны салбарт анхлан нэвтрүүлж, харилцагчдад үйлчилж эхэлсэн бол энэ удаад  хөдөлгөөнт банкыг  нэвтрүүлж, анхдагч гэсэн тоогоо дахин нэгээр нэмэгдүүллээ.

7

Банкны үйлчилгээнд зориулан тооцооны төвийн жишгээр бүрэн тоноглогдсон 2 теллер бүхий банкны үйлчилгээг шаардлагатай газарт нь хүргэх явдаг банк үүд хаалгаа ийнхүү нээлээ.

Shuud.mn
Сонин хачин