Украинд жагсаал хийхийг хориглов
2014-01-17

Европын холбоонд нэгдэх асуудлаас болж сүүлийн хоёр сарын турш Украинд эмх замбараагүй байдал газар авсаар байгаа. Жагсагчид Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхэд саад болсон Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсаар байгаа юм. Харин өнөөдөр тус улсын парламент “Засгийн газрын эсрэг жагсаал болон нийтийг хамарсан цуглаан хийхийг хориглосон хууль” баталлаа хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсаал, цуглааны эсрэг чиглэсэн шинэ хуульд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй майхан барихыг хориглож, Засгийн газрын гишүүний нэр хүндийг унагаасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг заалтууд багтжээ.

Харин сөрөг хүчнийхний зүгээс үүнийг хууль бус хэмээн үзэж, эрх баригчид ард иргэдийн эсрэг цэргийн хүч ашиглахыг санаархаж байна гэж буруутгажээ. Сөрөг хүчний намын орлогч дарга Сергей Лимор “Эх баригчид хараагүй хүнийг дайнд оруулахтай адил болчимгүй хуулийг баталж гал дээр тос нэмж орхилоо. Киев хотыг дайны талбар болгож орхисныхоо дараа амаа барихгүй байхыг хүсье” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин