Эрчим хүчний сайд хуулийн төсөл өргөн барилаа
2014-01-17

 

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өнөөдөр өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж байна. Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх шийдвэрүүд гарсан. Түүнчлэн “2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө” төслийг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай хууль санаачлагч тайлбарлалаа. Станцын барилга угсралын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэрэгжилт, тохируулга, угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм байна.

Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
unen:
naad hun chin ene salbariin asuudal gej dalimduulaad uuriinhuu busnesiig hiij avah gej bna ass.
2014-01-18
zoboo:
zob shuu dee
2014-01-18
unench:
naadakh chini shakhaa khiikh geed benge idekh geed dontoj bna uu daa
2014-01-17