С.Болд: Эдийн засгийн гадаад нөхцөл байдал сайжирна
2014-01-18

Төв банкнаас өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уг уулзалтаар өнгөрсөн оны эдийн засгийн байдал ямар байсан, түүнийг хэрхэн даван туулсан тухай танилцуулснаас гадна энэ оны эдийн засгийн төлөв байдлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

5

 -Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг олон сорилттой тулгарсан, амаргүй жил байсан. Тэгвэл энэ онд нөхцөл байдал хэрхэн дээрдэх дүр зураг харагдаж байна вэ?

-Энэ онд эдийн засгийн гадаад дотоод байдал сайн байх төлөвтэй байна. Эхний хагас жилд энэ байдал төдийлөн илрэхгүй байх. Гэхдээ хоёрдугаар хагасаас эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ гэж хүлээж байгаа. 2013 онд эдийн засаг таагүй байсан ч дотоод орчин талаасаа нэлээд өөрчлөлт гарсан. Тухайлбал, Монгол Улсад гадаад дотоодын хөрөнгө оруулалт гэж ялгаварлахгүйгээр аливаа хөрөнгө оруулалтыг урт хугацаандаа тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн. Эндээс тодорхой өөрчлөлт гарна. Хоёрдугаарт, удаан хугацаанд яригдаж байгаа томоохон төслүүд ерөнхийдөө шийдэгдэж, энэ оноос эдийн засаг дахь эерэг нөлөөлөл нь бодитой гарч ирэх байх. Дээр нь нүүрсний экспорт өсөх боломжтой. 2013 онтой харьцуулахад тоо хэмжээ, үнийн хувьд ч харьцангуй сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Нөгөө талаар бид өнгөрсөн 2013 онд макро эдийн засгийн орчиндоо харьцангуй тогтвортой суурийг бүрдүүлсэн. Хэдийгээр эдийн засгийн гадаад орчин асар муу байсан ч бодит өсөлтийг хоёр оронтой тооноос унагасангүй, ажлын байрыг хамгаалж чадлаа. Инфляцийн зорилт найман хувьд хүрч чадаагүй ч гэсэн ямар ч байсан бид дундаж, бага орлоготой иргэдийнхээ суурь хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авсан. Бид хүрье гэсэн зорилтдоо 100 хувь хүрээгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

5

-Энэ онд эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад хэрхэн анхаарах ёстой вэ?

-2013 онд бүрдүүлсэн макро эдийн засгийнхаа тогтвортой сууриа бэхжүүлж, 2014 онд дотоод орчинд гарсан өөрчлөлтүүддээ анхаарах ёстой. Өнгөрсөн оны төгсгөлтэй харьцуулахад гадаад орчны нөхцөл байдал харьцангуй сайжрах хүлээлт байгаа. Тухайлбал, Азийн бүс нутагт үүссэн тодорхой бус байдал гадаад худалдаа, хөрөнгө оруулалт тодорхой болж эхлэсэн. Хятадаас хөгжиж буй орнууд руу хийх хөрөнгө оруулалт өснө. Энэ тохиолдолд 2014 онд илүүтэй эдийн засгийнхаа гадаад сектерийн нөхцөл байдалд эмзэг, дархлаа султай байгаа асуудлыг анхаарч, тогтвортой суурин дээрээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, экспортыг урамшуулах бодлогоо түлхүү явуулъя гэж байгаа юм. Өнгөрсөн жилийн бодлого ер нь тогтвортой хадгалагдана. Нэг жил хэрэгжээд дуусчихдаг бодлого гэж байхгүй. Ямар ч байсан дунд хугацаанд бодлогын үр дүн гарна. Хэрэгжүүлсэн бодлогын үр дүн тухайн жилдээ, эсвэл нэгээс хоёр жилийн хооронд гарна гэж байхгүй. Бидний хэрэгжүүлж байгаа урт хугацааны тогтвортой өсөлтийн загварт суурилсан хөгжлийн бодлого бол хэрэглээг хуримтлал руу шилжүүлэх бодлого юм. Урт хугацаанд Монгол Улсын өнгөрсөн 20 жилийн түүхийг харвал аль болох төсвийн тэлэлтээр хэрэглээг дэмжих чиглэл рүү явж байсан одоо төсвийн тогтвортой орчинд мөнгөний бодлоготойгоо уялдуулж аль болох дотоодын үйлдвэрлэл, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогыг цаашид үргэлжлүүлнэ.

 

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд энэ оноос ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Үр дүнг нь бодитой болгохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Томоохон хөтөлбөр, бодлогын арга хэмжээг Засгийн газар талаасаа илүү санаачлагатай ажиллаж, Төв банкны хувьд яг ямар үйлдвэрлэлийг дэмжих вэ гэдэг тал дээр бодлогын хувьд хамтарч ажиллана. Дээр нь валютын орлого олох чиглэлд оролцох боломж байна. Оны эхэнд энэ ажил дээр хэн ямар оролцоотой байх юм, тэгснээрээ дотоодын үйлдвэрлэлийг дунд, урт хугацаанд дэмжих бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо гаргах болно. 2014 он бол энэхүү ажлын зөвхөн эхлэл байх болно. Энэ нь цаашдаа 5-6 жилийн хугацаанд бодитой үр нөлөө өгөх болов уу. Ингэснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өөрчлөгдөх үед гаднаас хамаарсан эмзэг байдал буурна. Дотоодод үйлдвэрлэх боломжтой, тэр нь урт хугацаандаа өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх боломжтой. Дэмжлэг гэдгийн хэлбэр нь зөвхөн санхүүгийн эх үүсвэр биш, ямар ч байж болно. Гол нь бодлогын хувьд тогтвортой, зөв л байх ёстой.

5

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
ман-ынхан болохоор болж байгаа юм байхгүй л гэх юм ан-ынхан ок гэнэ баларсан сиамын ихэрүүд хэр удаан наслана гэж өөрөсдийгөө боддог юм бол.
2014-01-19
bujee:
hudalch har *ltuur ve ene chin
2014-01-19
нусааа:
чи муу нусан чавх юугаа мэдэхэв дээ нусан таглаа чинь
2014-01-19
sanal bodol:
mongolchuud bid chini uul uurhaigaas gadna hodoo aj ahuigaa sain hogjuulj mah gadag* gargah noos nooluur aar chanartai butgeegdehuun hiih zereg gadnaas valute orj irj baij l inflation buurna, ami taria todii dollar zah zeeld niiluuleh, bodlogiin huu osgoh zereg yum ogt hereggui. ajil hiij uls torjij populism hiilgui mongoliinhoo kompany uudiig demjih heregtei shuu, neg ue bodvol mongolchuud bid yum yum hiij surch bna.
2014-01-19
zuvlumj:
minii duu hurdan gadaad yavaa. tegekhgui bol shuuhiin haalga tatna shuu. busad mongolbankni zaluus bugd gadag* yvaj zugtsan sh dee. chi ch ene yanzaar zoloo javkhalangin hamtaar heregt orno shuu. zuvluguu shuu. zaluu duugee bodood helj bna hsuu.
2014-01-19
ganga:
shal hudlaa genuu tegehgui yadag uvm be cham shig uvmnuud uv ch hiihgui bgaa uvm chi ni geed chi tolgoigoo ajiluulahgui chinii amidaral hezeech saijirahgui zah zeel busdiin gar harsan zalhuu humuusiig urshuuduggui uvm
2014-01-19
zochin:
hurdan tsalin, tetgeberee nemeechee.
2014-01-18
zochin:
yagaad chaijirna gedgee uuruuch medehgui bh shigee. jaahan itgel l bh shig ...
2014-01-18
......:
шал худлаа ярьлаа. энэ залуу. энэ онд байдал улам хундэрнэ.
2014-01-18