Тагнаж чагнах ажиллагааг хориглов
2014-01-19

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама холбоотон гэгдэх гадаад орнуудын лидерүүдийг тагнах ажиллагааг Үндэсний аюулгүй агентлагтаа хориглох тушаал гаргасан тухай Цагаан ордоноос албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхийлөгч тус мэдэгдлийн дараа “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ-ын  засаг захиргаа нь ҮАБА-ны ажиллагаанд хяналт тавьж Америкийн иргэд ба тэдний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ авсаар байх болно. Харин АНУ-ын цаашдын нэр хүнд, өсөлт дэвшилтэд холбоотон гүрнүүд нөлөөлөх учир өнөөдрөөс эхлэн гадаад орнуудын лидерүүдийг тагнахаа бүрэн зогсоосон” хэмээжээ.

1

Ерөнхийлөгийн мэдэгдлийн дараагаас, Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь мэдээлэл цуглуулах өнөөгийн арга барилаа өөрчлөн мэдээллийг зөвхөн шүүхийн шийдвэрээр эсвэл онцгой тохиолдолд цуглуулахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
asddfg:
hehe hezee ch bolihgui, yah ve iluu nuuts l hiih bh daa
2014-01-20
sumber:
mongold eniig l boliulah heregtei um shig arai dendlee
2014-01-20