С.Вандан Д.Дуламсүрэн: Үр хүүхдээ тойруулан суух нь хэн хүний жаргал
2014-01-19

“...Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай...” хэмээн дуулдаг XX зууны манлай хос дуучин  МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн нартай ярилцлаа.

1

-Юуны өмнө та хоёртоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Цагаан сарын дараа “Вансэмбэрүү цэцэг” тоглолтоо хийх гэж байгаа гэж сонслоо. Энэ тухай манай уншигчдад сонирхуулаач?

-Тиймээ. Өнгөрсөн 2013 оны таван сард бид хоёр “Ижил заяа” тоглолтоо хийсэн. Харин сар шинийн дараа буюу ирэх гурван сард “Вансэмбэрүү цэцэг” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байгаа. Ерөнхийдөө бэлтгэл ажлаа хангаад явж байна. Уг тоглолтондоо зориулж саяхан “Тавилан”, “Дарсны тухай дуу” зэрэг уран бүтээлээ бичүүллээ. Ер нь уран бүтээлч хүн, тэр дундаа дуучин хүн ажил ихтэй байдаг.

1

-Сар шинийн баяр гэснээс танай гэр бүл энэ баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?

-Цагаан сар бол монголчуудын маань уламжлалт баяр. Энэ утгаараа манай гэр бүл сар шинийн баярыг өргөн тэмдэглэдэг. Бид хоёр чинь олон ач зээ, үр хүүхэдтэй эмээ, өвөө хоёр шүү дээ. Идээ будаа, ууц шүүс, айраг цагаагаар ширээгээ дүүргээд, үр хүүхдээ тойруулан суух нь хэн хүний жаргал юм.

1

-Цагаан сарын бэлтгэл хэр хангагдаж байна?

-Өө яахав. Болж л байна.

1

-Та хоёр анх хэдэн настайдаа анх урлагийн тайзанд гарч ая дуугаа өргөж байсан бэ?

-Бид хоёр 1977 онд “Учран золгохын ерөөл”-өө дуулж байсан. Дараа нь “Ханьсах заяа” гэж дуугаа дуулсан. Түүнээс хойш 36 жилийн дараа “Ижил заяа” дуу маань ард түмний хүртээл болсон. Бид хоёрын уран бүтээлд ханийн тухай, гэр бүлийн тухай дуу зонхилдог.

1

-Та хоёрын дуулж байгаа дууны үг нь их сайхан санагддаг. Дууныхаа үгэн дээр хэр их сонголт хийдэг вэ?

-Бид хоёроос дуу гарахад маш их хүч хөдөлмөр шаарддаг. Жишээ нь, “Ханьсах заяа” дуугаа жил гаран болж байж гаргаж байлаа. Б.Лхагвасүрэнгийн шүлгийг нэг уншаад хүнд хүрдэггүй шүү дээ. Их философитой болохоор. Гэтэл “Ижил заяа” дууны шүлэг ард түмэнд их амархан хүрч байх жишээтэй. Энэ дуу минь энгийн атлаа их гэгээлэг сайхан үгтэй. Аялгуу нь ч их сайхан наалдаж өгсөн. Мөн олон жил ханилж бүх л зовлон жаргал нь нэг болсон нэг сэтгэлтэй хүмүүс дуулж байгаа болохоор олон түмэнд бүр ч амархан хүрсэн байх. Шүлэг бол дууны амин сүнс шүү дээ.

1

-Үзэгчид бас дууны сонголтод их нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яахав. Хаана ямар тоглолтод уригдаж очиж байна. Юунд зориулсан тоглолт билээ гэдгээ уран бүтээлч хүн мэддэг байх ёстой. Тухайлбал, оёдлын үйлдвэрт очиж тоглоход дандаа эмэгтэйчүүд үздэг. Тэгвэл цэргийн анги дээр очоод дуулахад эрчүүд л тэр тоглолтыг үзнэ биз дээ. Тиймээс “малчин”-г л дуулдаг гээд хаа явсан газраа малчнаа дуулаад байж болохгүй биз дээ.

1

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ 2-т улсаас байр өгсөн үү,социализмын үеэс л олон түмнийг үнэрхэлгүй хөгжөөн баясгаж амьдралаа зориулсан гэр бүл шүү
2014-01-20
иргэн:
манай уе нэр тор нандин чанар унэ энэ сайхан хосууд ажилд нь амжилт амьдралд чинь сайн сайхан бухнийг хусэн ероое сайхан шинэлээрэй
2014-01-20
usa-s bichiv:
bavuugiin lkhagvasuren guain shulguudiig engiin humuun ingej shuuj helj bolohgui l dee. tengerleg uhaan *rddag yum shdee, tuuniig oilgohod. ta 2-t amjilt husie
2014-01-20
gaihamshigati hos bayar hurgee:
ta hoyort stagaan sariin bayariig hurgej sain saihan buhniig husee. ta hoyoriin gaihamshigtai hoslol olon tumnii setgeld hurdeg shuu. amjilt husee.
2014-01-19
zochin :
ta 2 iin duuldag duund bol lhagvaa ahiin shuleg denduu ahadna l daa ! gazar tenger l gesen ug !
2014-01-19
zochin:
b.lhagvasurengiin shuleg harin ch engiin oilgomjtoi baidag shuu ! baga zereg hund baij magad !
2014-01-19