Голомт банкны Замын-Үүд тооцооны төв шинэ байрны нээлтээ хийлээ
2014-1-20

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны Замын-Үүд салбар тооцооны төв шинэ байрны нээлтээ энэ сарын 17-нд хийж, харилцагч үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээгээд байна.

.

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь 2006 онд Дорноговь аймгийн Замын-Үүдэд өөрийн салбараа нээж байсан түүхтэй. Анх 6 хүний бүрэлдэхүүнтэй 1 тооцооны төвтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан, тус тооцооны төв нь эдүгээ харъяа 3 касстай,  нийт 21 ажилтантай болж өргөжин тэлсэн байна.

_

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур төв болох Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монгол улс, БНХАУ-ыг төмөр замаар холбосон боомт хот бөгөөд Монгол Улсыг Азийн орнуудтай холбосон тээвэр-газар зүйн тохиромжтой байрлалтай тул 2004 оноос Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулаад байна. Энэ хирээр жилээс жилд Замын-Үүдийг зорчин өнгөрөгсдийн тоо нэмэгдэж, Монгол улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх гадаад худалдааны эргэлт өсөж байгаа тул тус суманд банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зүй ёсны шаардлага гарч байгаа юм.

.

Голомт банкны Замын-Үүд тооцооны төвөөр улсын хилээр зорчин өнгөрч буй 1000-2000 хүн өдөр бүр тогтмол  үйлчлүүлдэг байна. Иймээс ч Голомт банкны “Замын-Үүд” дэх салбарын хамт олон үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, банкны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тооцооны төвийн шинэхэн барилгаа ашиглалтанд орууллаа.

.

Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд тав тухтай орчинд түргэн шуурхай найрсаг үйлчилгээг авах өргөн боломж нээгдэж байна. Голомт банкны зүгээс харилцагч үйлчлүүлэгчиддээ барьж байгаа энэхүү бэлэг нь аймаг орон нутагт хийсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг юм. Замын-Үүд тооцооны төвийн шинэ байрныхаа  нээлтийг тохиолдуулан Голомт банкны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цахим банкийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт АХА тэмцээн зохион байгуулсан байна. Мөн домогт “Ану” хатан уран сайхны киног эх орны өмнөд хил дээр амьдран суугаа нийт  Замын-Үүдчүүддээ зориулан үзүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин