Чех улсаас ялтан шилжүүлэн авчирчээ

img

 

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Чех Улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, Бүгд Найрамдах Солонгос Улсад хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр болсон байна.

Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Бүгд Найрамдах Чех Улсад ял эдэлж байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авчирсан байна. Тэрбээр 11 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан бол БНСУ-д хоригдож байгаа хоёр ялтанг энэ сард шилжүүлэн авчирах юм байна.

БНСУ-ын гурван иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдний нэг нь үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өнөр:
хогийн юмнуудыг яах гэж авчраад байгаан? монгол ямар гэмт хэрэгтнээр дутаа юу? мөрөөрөө байж чадахгүй, эх орныхоо нэрийг хүний газар муу муухайгаар гаргачихаад, ямар нүүрээрээ буцаж ирж байгаа юм бэ? харийн шоронд хатаж үхвэл таарна. гадаадад улсын нэр бузарлаад байгаа муусайн юмнууд
2014-01-21