Биатлоны цуврал тэмцээн зохион байгуулна
2014-01-20

Манай улсад анх удаа энэ сарын 25-наас ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл биатлоны цуврал тэмцээн зохион байгуулагдахаар болжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд өглөө.

Энэхүү тэмцээнийг Монголын Биатлоны холбоо “Sky Resort” цанын баазтай хамтран хийхээр болсон байна. Тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин дөрөв баг болон өрсөлдөх ба ирэх амралтын өдөр нээлтээ хийх аж.

Анх 1964 онд Австри улсад болсон  өвлийн олимпод манай улсын тамирчид биатлоны төрлөөр оролцож байжээ. Энэ онд уг түүхэн үйл явдлын 50 жилийн ой тохиож байгаа учир биатлоны спортыг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор амралтын өдөр бүр цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон байна.

Түүнчлэн манай улсын биатлоны шигшээ багийн тамирчдын  ОХУ-ын Улаан-Үд хотын “Снежинка” биатлоны цогцолборт хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр  2006 оны Турины олимпийн гурван алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга /2004, 2007, 2008/ Михайль Грайс зөвлөж, хамтран ажиллажээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
хөгжөөрэй:
болж байна аа хөгжөөрэй
2014-01-20