V цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн ортой өргөтгөл барина
2014-01-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-р цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон тул уг барилгыг буулган шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ортой өргөтгөлийн барилга барихаар болсон.

Өргөтгөлийн барилга барихад 2.1 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн А/1110  дугаар захирамжийн дагуу 2014 онд шаардлагатай 544 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Харин нийслэлийн Засаг дарга энэ сарын 20-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” А/20 дугаар захирамж гаргаж, одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгажээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
cara:
18-r tsetserlegee hyrdan ehleech ee. chd-n 4-r horoonii jiriin ard tumnii urs yah bolj bnaa
2014-01-21
zochin:
hyrdan buulgaad hydrant bariasai gj huseh bn. olon huuhed yudag mash sain uil ajillagaatai teterleg de.suuliin heden jil manai huuhed yuj bga.odoo ch duu yudag.ednii hamt olon ih sain huuhed iin tuluu ajilladag.
2014-01-21
зочин:
манай 2 ч хүүхэд, бас зээ маань энэ цэцэрлэгт явж байсан. бид энгийн л хүмүүс. энэ цэцэрлэг эцэг эхээс элдэв юм нэхдэггүй, багш нар нь олон жил ажилласан сайхан цэцэрлэг шүү. ашгүй байраа шинэчлэх асуудал нь шийдэгдэж байгааг сонсоход сайхан байна. амжилт
2014-01-21
zochin:
hangarid ordnii ajilchidiin hyyhdyyd yavdag tsetserleg mon biz dee?
2014-01-21