Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээр үргэлжилнэ
2014-01-25

 

Сирийн зөрчил мөргөлдөөнийг энхтайван замаар шийдвэрлэх зорилготой Швейцарийн Монтрё хотноо болж буй “Женев 2” хэлэлцээрийн эхний өдөр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас нь буулгах тухай асуудал олон улсын төлөөлөгчдийн дунд маргаан дэгдээсэн юм.

АНУ-ын зүгээс Сирийн төрийн эрхийг Башар аль-Ассад барьж буй нөхцөлд тус улсад энхтайван тогтох боломжгүй хэмээн мэдэгджээ. Тус уулзалтад Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн ирсэн ч НҮБ-ын төлөөлөгчидтэй тусдаа уулзах хүсэлт гаргасан учир, хэлэлцээрийг хоёр хоногоор сунгах хүсэлтийг ОХУ-ын тал гаргажээ.

 

Энхийн хэлэлцээр өнөөдөр Женев хотноо үргэлжлэх юм.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн талуудыг нүүр тулж уулзахыг санал болгосон байна. Тэрбээр, Сирийн засгийн газар болон сөрөг хүчин нүүр тулан уулзахаас эрс татгалзахад хүрвэл гал зогсоох гэрээ, хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй нэвтрүүлэх, дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй”  болно гэдгийг сануулжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин