Украины Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2014-01-26

Хэд хоногийн өмнө Виталий Кличко Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнтэй уулзаж хэлэлцээр хийсэн боловч, жагсагчид тус хэлэлцээрийг болчимгүй үйлдэл хэмээн буруутгасан юм. Энэхүү үйл явдлын дараа Украины сөрөг хүчний тэргүүн Арсений Яценюк тодорхойгүй хугацаагаар жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “дахин сонгууль явуулах, улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбооны хэлэлцээрт гарын үсэг зурах, 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээлгүйгээр яаралтай дахин сонгууль явуулах” талаар бичсэн гэнэ.

1

Энэ хооронд жагсагчид цагдаа нараар хамгаалуулсан төрийн байгууллагын барилга руу халдаж, 50 гаруй цагдаагийн ажилтныг гэмтээсэн аж.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин