Баяраар нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл үйлчилнэ

img

 

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллах юм байна. Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус  иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Түүнчлэн энэ сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал  хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Харин сар шинийн өдрүүдээр нийслэлд такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчилэх юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ