ХААН Банк “Телефон банк” үйлчилгээг Монголд анх удаа
2014-01-27

Банк санхүүгийн салбарт үргэлж анхдагч байдаг ХААН Банк нийт харилцагчиддаа зориулан дахин нэгэн шинэлэг үйлчилгээ болох “Телефон банк” үйлчилгээг нэвтрүүллээ.

.

Орчин үед хүмүүс найдвартай, ашиглахад хялбар, гол нь шуурхай үйлчилгээг эрхэмлэж, хэн нэгний туслалцаагүйгээр өөрөө өөртөө үйлчлэх хандлагыг бий болж байна. Тэгвэл ХААН Банкны Телефон банк үйлчилгээ энэхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн шинэлэг  үйлчилгээ юм. Харилцагч та харилцагчийн мэдээллийн төвийн лавлах 1917 дугаарт холбогдон  автомат хариулагчийн зааврын дагуу гүйлгээ хийх, дансны үлдэгдэл шалгах, хэрэглээний төлбөрөө төлөх, ханшийн мэдээлэл авах зэрэг хүмүүст хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг үйлчилгээг богинохон хугацаанд авах боломжтой боллоо.

.

Цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа одоо үед хамгийн их хэрэгтэй Телефон банк үйлчилгээнд хамрагдахын тулд та өөрт хамгийн ойрхон байгаа ХААН Банкны салбарт хандан ганцхан удаа бүртгүүлэхэд хангалттай. Танд өгсөн нууц дугаарыг ашиглан та дээрх үйлчилгээнүүдийг авч болно.

.

ХААН Банк шуурхай бүхнийг чухалчилж, танд өөрөө өөртөө үйлчлэх боломжийг олгож байна.

Shuud.mn
Сонин хачин