Дарханыхан ардчиллын баяраа тэмдэглэв
2014-01-27

Дархан-Уул аймгийн Монголын ардчилсан холбооныхон өчигдөр ардчилсан хувьсгал ялсны ойн баяраа тэмдэглэв. Дархан хотын Хүүхэд залуучуудын ордонд зохиогдсон тус баярын арга хэмжээнд тэртээх 24 жилийн өмнө ардчилалын төлөө жагсаж, тэмцэж, өлсөж, залуу халуун насаа зориулж явсан ахмадууд болон залуу үеийн төлөөлөл оролцов.

S

Дархан уул аймгийн МоАХ-ын холбооны дарга М.Төмөртогоо “Дархан-уул аймгийн МоАХ үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Дархан-Уул аймгийн 3000 гаруй гишүүддээ баярын мэнд хүргэе. Ардчилалыг хэн нэгний өмч мэт, эрх мэдэл, хөрөнгө мөнгө  олдог  хэрэгсэл гэж бодолгүй ардчилалын төлөөх үйл хэрэгт чин сэтгэлээсээ хандаж, улс эх орныхоо хөгжилд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Дархан-уул аймгийн нийт гишүүдийнхээ өмнөөс Монголын ардчилсан холбооны мянга мянган гишүүддээ баярын мэнд хүргэе. Та бид илүү нягт холбоотой, идэвхи санаачлагатай хамтран ажиллаж, хийж бүтээснээр Ардчилалынхаа үнэт зүйлсийг авч үлдэнэ. Эх орноо ч хөгжүүлнэ".

sA

Дархан хотын АН-ын дарга, МоАХ-ын анхны дарга асан В.Даваажав “Дархан-Уул аймгийн Ардчилсан холбооныхон 24 жилийнхээ ойг тэмдлэглэж байна. 1990 оны Ардчилсан хувьсгал Дархан хотод маань нэгдүгээр сарын13 ны өдөр анхны уулзалтаа хийснээр эхэлсэн. Нэгдүгээр сарын 20 ны өдөр Дархан хотын Залуучууд театрын өмнө анхын цуглаанаа хийж, ардчиллын анхны 17 нөхөд маань “Ардчилалын тангараг” өргөж ажилдаа идэвхийлэн орсон түүхтэй. Жил болгон бид энэ баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Модон морин жилийн босгон дээр тэмдэглэж байна. Нийт Дархан хотын Ардчилсан холбооны гишүүд  дэмжигчид болон Дарханчууддаа Сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөж байна.

 da

Дархан-Уул аймгийн МоАХ-ын гишүүн Ё.Вандансүрэн “Одоогоос 24 жилийн өмнө монголд Ардчилсан хувьсгал ялсан энэ бол түүхэн цаг мөч. Монгол орны хувьд ардчилалын эрин үе эхэлсэн гэж болно. Бид тухайн нөхцөл байдалд нийгмийн үзэл баримтлалаар ажиллаж амьдарч байсан бол хүн өөрийнхөө амьдралын  утга учир, эрх чөлөөгөө мэддэг, улс орны хөгжил дэвшилдд өөрийнхөөрөө оролцох боломжийг бий болгосонь Ардчилсан холбооны гавъяа юм. 24 жилийг дараа эргээд харахад ардчиллаа зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгээ байнга судалж, шинжилж, засч залруулах ёстой юм байна. Өнөөдөр ардчилсан холбооны үүрэг хариуцлага маш их гэдгийг мэдэрч байна.

ds

Баярын хурлын үеэр Дархан-Уул аймгийн МоАХ-нд шинээр элсэн орж буй залуус гишүүний үнэмлэхээ гардан авч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Ардчилал” зохион бичлэгийн уралдааны ялагчдыг шалгаруулсан юм. Мөн тум аймгийн МоАХ-ын анхны гишүүдийг “Тусгаар тогтнол” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын дараа Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгынхан Дарханчуудад зориулсан тоглолтоороо бэлэг барив.

\

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
моах -ны гишүүн:
бүгд сайхан харагдаж байна
2014-11-22
äàâàà:
òà á¿õýíä ýð¿¿ë ýíõ àç æàðãàë àæèëëûí ºíäºð àìæèëò õ¿ñýå
2014-01-27
zochin:
bas l tomor temdeg taraaj bana.
2014-01-27
zochin:
bas l tomor temdeg taraaj bana.
2014-01-27