Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2014-01-27

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд  шалгалт явуулжээ. Шалгалтаар хугацаа нь дууссан хиам, котлетны мах, шар айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Тиймээс тэдгээр зөрчил гаргасан 49 иргэн аж ахуйн нэгжид 9 сая 800 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Тиймээс иргэд хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар, хугацаа, шошго зэргийг сайтар харж авахыг холбогдох газраас сануулж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин