Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болно
2014-01-28

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас малчны жилийн орлогыг ирэх хавраас 7 саяд хүргэх боломж бүрдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улсын мянгат малчны жилийн орлого 40-60 сая төгрөг байгаа бол 200-300 малтай малчин жилд 4-5 сая төгрөгийн орлого олдог байна.

1

Жилийн өмнөөс эхлэн малын түүхий эдийг Хөдөө аж ахуйн бирж/ХААБ/-ээр дамжуулан худалддаг болсон. Энэ хугацаанд тус биржээр арилжсан ноолуурын дундаж үнэ 67 мянган төгрөгнөөс буугаагүй байна. Харин 2012 онд ноолуур кг нь 45660 төгрөг байжээ. Цаашид тус бирж арилжааны төрлөө нэмж, түүхий эдийн үнэ, зах зээлийн урьдчилсан мэдээллийг малчдад хүргэх зэрэг тэдний орлогыг өсгөх ажлуудыг шат дараалалтай хийхээр төлөвлөсөн тухайгаа ХААБ-ын гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат хэллээ. Ингэснээр 200-300 малтай малчин өрх сард 500 мянга, жилд 5-7 сая төгрөгийн орлого олох тооцоо гаргажээ. Мөн ирэх жилээс малчдын биржээр арилжсан түүхий эдийн хүрээнд тэдэнд моргейжийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх юм байна. Мал сүргийн эзэд энэ зээлд хамрагдсанаар үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж бүрдэж байгааг салбарын сайд онцоллоо.

1

Монгол Улсад одоогийн байдлаар 289 мянган малчин байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ айлууд өнгөрсөн онд 7.3 мянган тонн ноолуур, 220 мянган тонн мах бэлтгэсэн байна. Үүний дүнд малчид малынхаа түүхий эдээс олох орлогын хэмжээгээ 2.13 хувиар өсгөж, 200 гаруй малтай малчин айл сард 300-400 мянган төгрөгийн орлого олдог болсон нь ХААБ-тэй холбоотой аж.

1

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
хааааас:
малчидад өвөлжөөний газрыг нь өмчлүүхэх хэрэгтэй гэхдээ 0,07 га биш 10 гагаас багагүй талбайтайгаар
2014-01-28
8888:
mash zuv asuudal shuu. malchid zeeld xamragdahguigeer bair avah bolomj mash baga sh tei. jil bolgon xeden tsaas xuraagaad bdag, bairnii une ni ulam usuud l. shou bish ajil bolgooroi. amjilt
2014-01-28
123456:
төрийн оролцоотой, оролцоогүйгээр наадуул чинь орлогоо олоод хэрэгцээтэй бол байр худалдаж аваад л явж байгаа. яахаараа ингээд бүхнийг малчдад гээд хайр зарлаад байдаг юм бэ.
2014-01-28