Малын түүхий эдийг тушааснаар хувьцаа эзэмших боломжтой
2014-01-28

Энэ онд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг төсөвлөж, адуу үхрийн ширд 15 мянга, хонь ямааны арьсанд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Тус урамшууллыг 2014 оны эхний улирлаас олгож эхлэхээр болсон тухай салбарын яамнаас мэдээлсэн юм. Энэ бодлого нь малчдын орлогыг дэмжиж,  Монгол малын түүхий эдийг дотоод, гадаадын зах зээлд хангалттай нийлүүлэхэд чиглэж байгаа аж.

Манай зах зээлд арьс, ширэн бүтээгдэхүүний түүхий эд хангалттай байгаа ч боловсруулах, үйлдвэрлэх арга зам хомс байдаг. 45 сая толгой малаасаа авах түүхий эдээ бараа бүтээгдэхүүн болгож гадны орнуудад экспортлох нь ҮХААЯ-ны ирэх онуудад хийх гол ажлуудын нэг болохыг өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэр барих төслийг салбарын яамнаас боловсруулжээ. Энэ үйлдвэрт малчид малынхаа түүхий эдийг нийлүүлэн хувьцаа эзэмших боломжтой юм байна. Учир нь Епропын орнууд малын түүхий эдийн хомсдолд орж байгаа тул манай улс шиг мал аж ажуй хөгжсөн орнууд анхаарлыг нь татаж эхэлжээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин