"Тусгал" гэрэл зургийн уралдаан дүнгээ гаргав
2011-12-06

Колорадо мужийн Монголчуудын Холбооноос Америкийн  Монголчуудын дунд жил бүр уламжлал болон явуулдаг Улс тунхагласны ойн баярт зориулсан "Тусгал 2" гэрэл зургийн уралдаан  дүнгээ гаргасан байна.  Уралдаанд 100 гаруй бутээл ирснээс Х.Хулан /DС/, М. Батсайхан /СО/, Б.Мөнхжин /СО/, нарын зургууд эхний байранд шалгарч тусгай байрын шагналыг Н.Байгалмаа хүртсэн аж. Уралдаанд ирүүлсэн  бүтээлийг Вашингтон хот болон Калифорни, Нью Иорк, Колорадо мужид оршин суугаа 2 зураач, 2 гэрэл зургийн мэргэжлийн шүүгчид шүүн дүнгээ нэгтгэжээ. Юуны өмнө гэрэл зургийг сонирхож , түүнийг өөрийн хобби болгосон, түүгээр бүтээл туурвиж гоо сайхны болоод сэтгэлийн таашаал эдлэн нүд баясгагч , өөрсдийн өдөр тутмын амьдарлын түүхийг гэрэл зургийн хэлээр туурвиж, улиран одож буй цаг мөчийг аргамжин үлдээгч соёлт хүмүүн та бүхэн- уралдаанд бүтээлээ ирүүлсэн оролцогчиддоо гүн талархал илэрхийлье!
Shuud.mn
Сонин хачин