Улаанбаатар
Гар утсаа чагнуулдаг байжээ
2011-12-6

  Рок хөгжмийн домог болсон Пол Маккартни өөрийнх нь гар утасны яриа болон дуут шуудангийн мэдээллийг чагнасан “шар хэвлэлүүдийн” сэтгүүлчдийг одоохондоо шүүхэд өгөх бодолгүй байгаа гэнэ. Утасных нь яриаг бичиж авсныг нотлох баримтыг Скотлэнд-Ярдын ажилтнууд танилцуулсан гэж Пол өнгөрөгч бямба гарагт “Таймс” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Алдарт “Битлз” хамтлагийн гишүүн сонинынхны хууль бус ажиллагаатай тэмцэх хууль гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн боловч одоохондоо дээрх хэргийг шүүхэд өгөх бодолгүй байгаа аж. Түүнээс гадна зохиолч Жоан Роулинг, жүжигчин Хью Грант гэх зэрэг алдартнуудын утсыг хууль бусаар чагнасан бөгөөд тэд ийм хэргүүдийг мөрдөн шалгах хараат бус комисст хандан “Ньюс оф Уорлд” болон “Сан” сонины ажилтнуудын эсрэг мэдүүлэг өгчээ. Хохирогчдын тоо 5700-гаар тоологдож магадгүй бөгөөд тэдний дотор Британийн хунтайж Уильям, Харри, хунтайж Уильямын гэргий Миддлтон, Ерөнхий сайд асан Тони Блэр, Гордон Браун мөн кино, шоу бизнесийн одод ч байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
gar utsaa chagnuuldag baijee genee hehe gar utsiig ni chagnadag baijee geh yostoi yum bol zui ni bol medee bichih gej ayadagchaa!!!
2011-12-06