Нэрэмжит тэмцээн болов
2011-12-06

Жүдо бөхийн спортын мастер, аймгийн арслан С.Жамъянхорлоо агсны нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр Дархан-Уул аймагт болжээ. Монголын жүдо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн жүдо бөхийн холбоо, “Сүхбаатар хөгжил сан”-гаас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд хот, хөдөөгийн 11 байгууллагын 450 гаруй өсвөрийн тамирчин оролцсон байна. Тэмцээний шилдэг бөхөөр хөвгүүдийн 55 кг-д аваргалсан “Женко” клубын тамирчин Г.Баттулга, охидын 32 кг-ын жинд түрүүлсэн Дархан-Уул аймгийн Л.Отгончимэг нар шалгарсан бол шилдэг шүүгчээр Улсын шүүгч Б.Батдорж тодорчээ.
Shuud.mn
Сонин хачин
Your carunim must be protecting some very valuable brains.
2011-12-30