Монгол түмний их цэнгүүн Цагаан сар /2 хэсэг/
2014-01-30

Нүүдэлчдийн хувьд Цагаан сар хэзээнээсээ төр улс оршин тогтнохуй, ард иргэд цугаар хөл хөсөр, гар амар байхын бэлгэдэл байсаар ирсэн. Манжийн вассал улс байхдаа ч хөндөгдөөгүй уламжлал нь саадаг хоромсгоо хураалгаж, ирт зэвсгээ хураалган, эмс хүүхнээ эвэр хошуу дэбэл өмсгөсөн үед ч өөрчлөгдөж байгаагүй. Энэ гайхамшгийг Чингис хаан зарлигдсан Монгол түмний тэргүүн цэнгэл Цагаан сар авай хэмээн хүндэтгэснээс улбаатай. Чухам энэ л үед монгол төрийн тогтолцоо бий болсон байдаг. Төрд тусалсан бүхий л хүмүүсийг алагчлалгүй гавьяа шагналд нь дүйцэхүйц урамшил ногдуулахын сацуу үүрэг хариуцлагыг нь ч тодотгосон байх юм. Гадныхны хэлдгээр /орос, хятад/ “бүдүүлгүүд” он цагаа хэрхэн тодорхойлон “Мөнх тэнгэрийн хүчин дор...” хэмээн сүрлэгээр бичиж байсан бол гэх нь үнэхээр сонь татна.

Италийн Венец хотоос гаралтай худалдаачин, дундад зууны алдартай аялагч Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо Монголын их гүрний цагаан сарын баярын тухай дурдсан байдаг. Түүний бичснээр, тэр цагт цагаан сараар монгол хүн бүр цагаан зүсмийн морь унан цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, нэг нэгэндээ цагаан хадаг өргөн алгаа дэлгэн золгох нь “Миний сэтгэлийн өнгө цагаан, надад зэвсэг алга” гэсэн утга илэрхийлдэг байсан гэдгийг энэ завсарт аншлага болгон хүргэе. “Нууц товчоо”,”Хөх судар”-аас дэлгэрэнгүй үзэж болно.

13 дугаар зууны үеийн хэрэглэж байсан сарнуудын нэрнээс харахад, Чингис хаанаас хувь авсан өдрөөр эхлээд нүүдэлчин Монголчуудын өдөр тутмын мэдэх хүрээлэх орчин, амьтдын хэвшлийг дүрсэлсэн байх юм. Бид өнөө ч гэсэн амьтны ирэх, буцах, өдлөх, орооны үе зэргээр цаг хугацааг нарийн хэлж чадна. Ан, амьтдын үйл хөдөлгөөн, сар, эрхэсийн тооллыг нүүдэлчид дэндүү сайн мэднэ.

5

Их хааны үед хэрэглэж байсан Чингисийн Мичидийн тооллын саруудын нэрийг оролцуулан Монгол зурхайг өгүүлбэл, -Хувь сар - шинэ сарын еснөө Мичид тохионо /Чингис хааны хувь хүртээх сар/ Хужир сар - хаврын дунд сар,шинийн 7-нд тохионо -Хужир ургах үе, Өвөөлж сар  хаврын адага, шинийн 5-нд Мичид тохионо -Өвөөлж ирэх цаг, Хөхөөн сар -зуны эхэн, шинийн 3 нд Мичид жилийнэ -Хөхөө донгодох үе, Уларан сар -зуны дунд сар, 6 сарын эхэн үе -Хур, сойр сүрэглэнэ, Үүрнээ сар -зуны адага сар, 7 сарын эхэн үе -Үүрнээ өдлөх үе, Гуран сар - намрын эхэн, шинийн 21-нд Мичид тохионо -Гурын орооны үе, Буган сар - намрын дунд, шинийн 19-нд тохионо -Бугын орооны үе, Хучан сар -намрын адага, шинийн 17-нд Мичид тохионо -Аргалын орооны үе, Хулаан сар -өвлийн эхэн, шинийн 15-нд тохионо - Тэнгэр зудлах, навч шарлах, Их бураан сар -өвлийн дунд, шинийн 13-нд тохионо -Их цаслах, ид орооны үе, Бага бураан сар -өвлийн адага, шинийн 11-нд мичид тохиож, -Цас багасаж, орооны шинийн 25-нд Ласар одоор ирэх оноо шинжинэ, үе дуусна. Чингис хаан 1206 онд зарлиг буулгаснаас хойшхи үеийн хаадуудын одон оргилын хүрээлэнгүүдийг хожмын хаадууд өөр өөрийн харъяаны нутаг дэвсгэр дээр байгуулан тухайн үеийн шилдэг эрдэмтэн мэргэдийг цуглуулан нар сар ододын орчлыг нарийн нягт судлан он таалалд таацуулан байв. Лавтайяа хэдэн зууны турш энэ тооллоор дэлхийн хамаг хэрэг явдлыг хөвлөн явуулж байсан гэж бодохоор Цагаан сар монголчуудын төдийгүй орчин цагийн ертөнцийг хамтатгасан он тооллын эхлэл байлаа.

 

Юм учиртай сум гичиртэй. Мандан сэргэлтийн үеэ ярихын сацуу бууран доройтлын түүхээ бичиглэхгүй байхын аргагүй. Юань гүрэн мөхөх шалтгаан болсон түүхийн хуудсанд нэг сонирхолтой баримт байдаг. Тэр нь еэвэн сарын тухай. Юань гүрний эзэрхийллийн сүүлийн жилүүдэд хятадууд шинэ оны баярын ширээний гол идээ болох еэвэнгийнхээ голд Монголын эзэрхийллээс салах арга учир, уриа дуудлага бүхий утгатай зурвас бэлтгэн худалдаалдаг байж. Баярын дараа еэвэнгээ хугачиж идсэн тариачид болзсон цагт олноороо цугладаг байсан гэдэг. Үүний үр дүнд хятадууд монголчуудыг хөөн гаргаж өөрийн улсыг Мин хэмээх нэрээр байгуулсан юм. Энэ бүхнээс улбаалан өвөг дээдэс маань ул боовныхоо доор еэвэн хагачин хийж идээ будаагаа засах болсон юм.

  5

XVII зуунд Монголд бурханы шашин эрчимтэй түгэн дэлгэрч, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодорсноос хойш төр түмний энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх боллоо. Төр засаг нь сүйтгэгдэж Манжийн эрхшээлд орсон монголчууд цагаан сараа арай өөр хэлбэрээр тэмдэглэж эхлэв. Ёс заншил дэг журам хуучны уламжлалаараа ч буддын шашин хүчтэй дэлгэрсэн учир өдрүүдийн бэлэг дэмбэрэл өөрөөр нэршигдэж баяжигдахад хүрсэн. Бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэлх өдрүүдэд үзэл онолын хувьд үнэнийг олоогүй төөрөлдөгсдийн сэтгэл оюуныг нь гэгээрлийн яамын үе шатаар ариусгаж, хувилгаан эрдмийн гайхамшигт суу залиар тэднийг номхотгож, гэгээрлийн үнэ цэнийг таниулсан гэдэг. Шинийн арван таван хүртэлх бүхий л өдрүүд түүний үйл хэрэг замналтай шууд холбоотой түүхэн үйл явдлуудын дурсгалтай холбоотой. Гэхдээ л энэ монгол түмэн ертөнцөд данстай цор ганц их баярын утга санааг нэгээхэн бээр ч алдагдуулсангүй.

20-дугаар зуун гарч монголчууд большевикуудын атганд орсон ч 1952 оныг хүртэл тэмдэглэсээр ирсэн. Маршал битүүний өдөр мөнх бусыг үзүүлж төрөөс Цагаан сарыг тэмдэглэхээ больсон ч шинэ цаг ирж ардчилсан хувьсгал ялах хүртэл өргөн олноороо тэмдэглэдэг байлаа. Цагаан сар бол монгол түмний их цэнгүүн юм. Цэнгүүн гэдэг нь баяр баясгалын их үйл хэмээн тайлбар толиноо тайлсан нь бий. Төр, ард түмэн, үүх түүх хийгээд ирээдүйн оршин тогтнохуйн баталгаа Цагаан сар минь мөнх орштугай.

5

Н.Бадамжав                

 
Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
unshuustai niitlel baina saihan bayrlaarai
2014-01-30
монгол:
н.бадамжав та "чингис хаан зарлигдсан монгол түмний тэргүүн цэнгэл цагаан сар авай хэмээн хүндэтгэснээс улбаатай. чухам энэ л үед монгол төрийн тогтолцоо бий болсон байдаг. ..", "хувь сар - шинэ сарын еснөө мичид тохионо /чингис хааны хувь хүртээх сар/" гэхчлэн ямар ч үндэсгүй зүйлийг санаанаасаа зохион бичжээ. ингэж худал хуурмагаар бичсэнээс танд ямар ашиг унах вэ? "худал түүх өгүүлэгчдийг хуурамч зоос дэлдэгчидийн нэгэн адил цаазлан шийтгэж байтугай!" хэмээх эртний үг бий. түүгээр бол та цаазын тавцанд очихоор их нүгэл, гэмт хэрэг хийж байна шүү!!! далан худалч аа!
2014-01-30
цэнгүүн:
цэнгүүн бишээ малаа уламжлалт баяр төрөл садангаараа баярладаг юм цэнгүүн гэдэг чинь наадамархуу юмыг хэлдэгийн
2014-01-30