Баяраар өрхийн эмнэлгүүд ажиллана
2014-01-30

 

Cар шинийн баярын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 01 дугаар сарын 30 -ны оройн 20.00 цагаас 2014 оны 02 сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр 320981 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллаж эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийн, иргэдээс санал хүсэлт хүлээн авч гомдол барагдуулан ажиллахаар болжээ.

2014 оны 01 сарын 30-ны өдрөөс 2014 оны 02 сарын 03-ны өдөр хүртэл Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн  Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллах юм байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин