Меркель оны эмэгтэйгээр тодров
2014-02-05

Дэлхийн хамгийн алдартай “Форбес” сэтгүүл 2014 оны онцлох эмэгтэйгээр Германы канцлер Ангела Меркелийг нэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Европын холбооны “Төмөр хатагтай” хэмээгддэг Ангела Меркель Германы түүхэнд анх удаа сонгогдсон канцлер төдийгүй дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад дөрөв дэх жилдээ дарааллан бичигдэж байгаа нь энэ юм.

Канцлерийн ардаас хөхний хорт хавдраас сэргийлж, хоёр хөхөө тайруулсан алдарт жүжигчин Анжелина Жоли, Их Британий хаан ширээ залгамжлагчийг төрүүлсэн Кембрижийн ахайтан Кейт Миддлтон, гаж этгээд үйлдлээрээ олныг гайхуулсан Майли Сайрус, Леди Гага зэрэг алдартан бүсгүйчүүд жагсчээ.

Харин оны онцлох эрэгтэйгээр ОХУ-ын уран гулгалтын алдарт тамирчин Евгений Плющенко тодорсон бол түүний ардаас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар удаалжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
оюундарь:
манайхаас оюундарийн нэрийг оруулахгүй яасан юм цахиур хагалах л хатагтай байгаам
2014-02-05