Товчоодод мэргэжлийн хяналтынхан 24 цагаар ажиллаж байна
2014-02-05

 

Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III-р багийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сүх­баатар аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоогоод байгаа.  Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд вирус нь хүнд халдварладаг.

Тиймээс шүлхий өвчний тархалтаас  урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл хэрхэн ажиллаж байгааг бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очироос тодруулахад, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид  өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор Хэрлэнгийн гүүрийн постууд, Багануур, Баянзүрх, Яармаг, Эмээлтийн товчоодод 24 цагаар байрлан  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ариутгал, хяналт шалгалт хийж байна. Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаас тээвэрлэх, тууварлахдаа  мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ заавал авдаг. Хэрвээ ийм гэрчилгээ байхгүй бол бид хот руу нэвтрүүлэхгүй байгаа гэсэн хариулт өгчээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
medee mn:
уих-ын гишүүн асан ш.сайхансамбуутай ярилцлаа. -та сайхан шинэлэв үү? -сайхан шинэллээ. -сар шинийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ? -бууз, тавгийн идээ засч тэмдэг­лээд байдаг­гүй. үндэс­нийхээ бая­рыг тэмдэглэлгүй л яахав. гэхдээ ийм асар их хэм­жээний хөрөнгө зарж хэ­рэггүй гэж боддог. харин бидний өдөр тутмын амьд­рал маань цагаан сар шиг элбэг дэлбэг бай­гаасай гэж хүсдэг. жи­лийн хоёр, гуравхан өдөр хамаг мөнгө төг­рөгөө барах нь дэмий. -та идээ будаа зас­даг­гүй гэж үү? -үгүй ээ. -золголт хийдэг биз дээ? -заавал шинийн нэг­ний өглөө золгоно гээд байдаггүй. бурхан тахил­даа цай сүү­нийхээ дээ­жийг өргөдгөөрөө өр­гөөд л болсон шүү дээ. ер нь баяр цэнгэлд дурлаад байдаггүй. нийт монгол­чуудын маань амьдрал жигд, өдөр бүхэн цагаан сар шиг сайхан бай­гаасай л гэж боддог хүн. айл болгон ууц тавих гээд л өр тавьдаг. ингэж бэлт­гэсэн их хоолоо цагаан сарын дараа муудахаас нь өмнө идэж дуусгана гэж бөөн ажил. ийм чирэг­дэлтэй баяр монгол­чуудад хэ­рэггүй. -монгол ёс заншил гэж байна шүү дээ? -алийн болгон ёс зан­шил, ерөөл магтаалаар амьдрах юм бэ. бодит амьдрал л чухал шүү дээ. тэглээ гээд хүмүүс намайг муу хэлэх л байх. нарийн, харамчдаа ингээд бай­гаа юм биш. тэртэй тэргүй би зөндөө ажил хийж, олон хүнд буян болоод явж байгаа.
2014-02-05