Халдлага үйлдсэн сурагч сэтгэцийн өвчтэй байжээ

img

Хоёр хоногийн дараа ОХУ-ын Сочи хотноо Өвлийн олимп нээлтээ хийх билээ. Олимпийн нээлтийн өмнөхөн тус улсыг цочирдуулсан нэгэн аймшигт хэрэг өнгөрсөн 3-ны өдөр гарлаа. Москва хотын баруун хэсэгт байрлах 263 дугаар дунд сургуульд 10 дугаар ангийн  сурагч Сергей Гордеев гартаа винтов, “Сайга” буутай сургууль руугаа нэвтэрч газарзүйн багш Андрей Кирилловыг буудан хөнөөжээ. Сургуулийн хамгаалалтын ажилтан дохиолол ажиллуулан цагдаа дуудсан байна. Дуудлагын дагуу цагдаа нарыг ирэхэд Гордеев 11 удаа гал нээсний улмаас нэг цагдаагийн ажилтны аминд хүрсэн гэж Оросын “Vg-news.ru” сайт мэдээллээ.

Гордеев физикийн лабортарид байсан 20 гаруй хүүхдийг барьцаалж, цагдаа нартай хэлэлцээр хийж, аавтайгаа ярилцсаны дараа бууж өгчээ. Цагдаагийнхан хүүг сургуулиас гарч ирсэний дараа баривчилсан байна. Москва хотын цагдаагийн газраас “Сергей Гордеев сэтгэцийн өөрчлөлттэй” гэж мэдэгджээ. Хүү физикийн хичээлдээ дунд дүн авсаны улмаас дээрхи халдлагыг үйлдэх санаа төрсөн хэмээн мэдүүлгийнхээ үеэр ам нээжээ.

Энэхүү аймшигт хэргийн дараа 263 дугаар дунд сургуулийн үйл ажиллагааг 14 хоногоор хаах шийдвэрийг гаргасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ бүх явдалд харамсч буйгаа илэрхийлж, “Сочи”-гийн олимпийг ямар ч  аргаар хамаагүй, эцсээ хүртэл хамгаалж, ард иргэдээ баярлуулах болно” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganga:
sudasaar ni tsus bish arhi guiseer iimsetgetsiin uurchlulttei humuus turdug bh bid ch gesen arhia bur bilimoor uvm ylangya zaluus buyu turuh nasniihan
2014-02-06
irgen:
biologiin bagsh gesen bish biluu. biologi gazar zuich ali ali helend nileen oor hol hellegtei dee
2014-02-05
gana:
gazarzyin bagshiig alsan yum. bichij baigaa ni medeellee gyitsed unshuj bichixed yanaa. suruuliin xyyxed negniigee alaxad putin yamar xamaatai yum. ta bygdiin magtaad baidag americt chine sard 1 iim allaga boldog bolchixood orosuudiin zarim neg cham shug teneg ni duuraij baigaa ni ter. ter checheni gedeg chine jinxene merrostuudiin oron shyydee. xen ni xenuugee alax ni oilgomjtoi s hyydee
2014-02-05
zochin:
orosiin suvguudaar gazarzuin bagshiigaa buudsan gd bsandaa.
2014-02-05
irgen:
putin chi hiisen nugelee edelj baina shuu dee? chychynii ard irgediig uneheer hargis ustgaj baisan shuu dee?
2014-02-05